Хайх

Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал

Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал

Худалдаж авах хэрэгтэй загварууд

Text: Ө.Тодгэрэл


Үнэнтэй нүүр тулгарах цаг иржээ. Гунигтай байж болох ч зуны улирал албан ёсоор дуусахад ердөө хоёрхон долоо хоног үлдээд байна. Саяхан худалдан авсан эспадриль ба углаашаа ямар хувцастай хослуулахаа бүрэн гүйцэд ойлгож амжаагүй байтал тань загварын салбарынхан аль хэдийнээ хүйтэн өдрүүдэд бэлдэж эхэллээ.

Намар-өвөл 2017 улиралд дизайнерууд 1980-аад оны болхи хийцтэй гутлаас эхлээд ковбой хэв маягийн түрийтэй загвар хүртэл маш олон төрлийн шийдлүүд санал болгосон байгаа. Monse брэндийн шагай хэсгээрээ оломтой өндөр өсгийт, Fendi ба Oscar de la Renta ордуудын тэнгэрт хүрэм урт түрийтэй гутал, Isabel Marant ба Chanel-ын гялалзсан чимэглэлтэй загвар, мөн Altuzarra ба Valentino-гийн үдээстэй цэргийн гутал яг одоогийн байдлаар загварлаг бүсгүйчүүдийн шоппинг жагсаалтад багтаад байна. Намрын улиралд гутлын ертөнц илүү өнгөлөг, этгээд бас өвөрмөц байх хэдий ч шинэ загваруудыг ямар ч хувцастай хослуулж болохыг сайтар санаарай. Хамгийн гол нь зоригтой байж, дахин давтагдашгүй стиль бүрдүүлэх нь таны нууц зэвсэг байх болно. Ингээд хүйтэн өдрүүдийн үндсэн тренд гутлуудыг хамтдаа сонирхоцгооё.
Гялалзсан чимэглэлтэй гутал

Диско стильд дуртай юу? Шинэ улиралд та гоёмсог гутлынхаа ачаар од мэт гялалзах боломжтой боллоо. Тэгэхээр аливаа гутлыг худалдан авахаасаа өмнө аль нэг хэсэг нь гялалзаж байгаа эсэхийг сайтар шалгаарай.Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал (фото 1)

Этгээд өсгийтэй гутал

Уламжлалт бус хийц ба хэлбэртэй өсгийнүүд ямар ч хувцаслалтыг илүү өвөрмөц болгоно. Бөөрөнхий, далий, тунгалаг гээд хүний уран сэтгэмжид багтах бүхий л өсгийнүүд тренд болж байна.Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал (фото 2)

Урт түрийтэй, үдээстэй цэргийн гутал

Магадгүй дуусашгүй урт үдээсийг үдэхэд залхуутай санагдаж болох ч, загварлаг харагдахын тулд ийм зэргийн золиос гаргахад зүгээр шүү дээ тийм ээ? Алхахад эвтэйхэн зузаан ултай, хөл урт харагдуулах урт түрийтэй, мөн хамгийн гол нь хүчирхэг төрх бий болгох бүхэлдээ үдээстэй цэргийн гутлыг одооноос анхааралдаа аваарай.Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал (фото 3)

Хэлбэргүй түрийтэй гуталХэрвээ та гутлын шүүгээгээ шалгаад үзвэл 1980-аад онд тренд болж байсан хэлбэргүй түрийтэй гутал олдож болзошгүй. Юбка, даашинз, өмд гээд ямар ч хувцастай зохицуулан өмсөж болох энэхүү гутлын загвар шинэ улиралд төдийлөн өөрчлөгдөөгүй байгаа.Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал (фото 4)

Цэцгэн хээтэй жаккард гуталКутюр даашинзтай ижил материалаар хийгдсэн цэцгэн хээтэй жаккард гутлууд романтик төрх бүрдүүлэх дуртай бүсгүйчүүдэд гарцаагүй таалагдана.Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал (фото 5)

Хамба хилэн гуталХамба хилэн даашинзаа ижил материалтай гуталтай хослуулахыг дизайнерууд санал болгосон байгаа. Мөн мэдээж өөр хувцастай ч бас чөлөөтэй хослуулж болно.Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал (фото 6)

Ковбой хэв маягийн гуталХүйтэн өдрүүдэд энгийн гутал өмсөлгүй бага зэрэг ковбой аястай загвар сонгож, шовгор хоншоор, төмөр деталь, бүдүүн өсгийгөөр өөрийгөө чимээрэй.Бэлтгэл ажил: Намар-өвөл 2017 улиралд ноёрхох долоон төрлийн гутал (фото 7)

цааш үзэх