Хайх

Богино тайралттай трапеци жийнсэн өмдийг загварчлан өмсөх 3 арга

Богино тайралттай трапеци жийнсэн өмдийг загварчлан өмсөх 3 арга

1970-аад оны стиль

Text: Buro.Mongolia


Алдартай загварын блоггерууд богино тайралттай трапеци жийнсэн өмдийг загварчлан өмсөх аргаасаа хуваалцаж байна.

Скинни загварын жийнс моданаасгарч трапеци болон шулуун эсгүүртэй загварууд тренд болж байна. 1970-аад оны загварын бэлгэ тэмдэг Франсуаза Арди, Жейн Биркин нарын стилийг санагдуулам эдгээр загварууд Скандинав, Парис бүсгүйчүүдийн дунд нэрд гарч, энэ жилийн гол чиг хандлагын нэгээр тодорлоо. 

Сабина Сокол, @sabinasocol

"Супер өндөр суудалтай, богино тайралттай трапеци жийнс биеийн өөг далдалж, хөлийг урт харагдуулдаг. Түүнчлэн бусад загварын жийнснээс илүү загварлаг харагддаг учир шүүгээнд зайлшгүй байх ёстой хувцаснуудын нэг юм. Зуны улиралд трапеци жийнсийг цайвар өнгийн судалтай цамц аль эсвэл бэлхүүс тодотгох богино топ болон өндөр өсгийттэй хослуулбал тохиромжтой. Харин сэрүүн улиралд ноолууран хүрэм, хоолойтой цамц, ковбой загвартай гутлын хамт өмсөөрэй".

Анне Лаур, @adenorah

"Шүүгээн дэх хамгийн чухал хувцсаа нэрлэ гэвэл эргэлзээгүй богино тайралттай трапеци жийнсийг сонгох болно. Гол нь биеийн галбирт төгс таарах загварыг олох хэрэгтэй. Хүлээн авалт, үдэшлэгт уригдсан үедээ хэрхэн хувцаслахаа мэдэхгүй байвал цайвар өнгийн трапеци жийнсийг торгон майка, хүрэм, өндөр өсгийттэй хослуулаад үзээрэй. Та хормын зуур загварлаг харагдана".

Марта Сиган, @lifeofboheme

"Загварлаг байдлаа хэзээ ч алдахгүй богино тайралттай трапеци жийнсийг зуны цагт өмсөхдөө загварын шүтээн Жейн Биркиний хувцаслалтаас санаа аван сандаал, майка зэрэгтэй хослуулдаг бол хүйтэн сэрүүн улиралд бараан өнгийн ноосон цамц үслэг хүрмийг сонгож болох юм. Ийм загварын жийнс худалдаж авахдаа сонгодог байдлыг эрхэмлэж хатгамал зэрэг нэмэлт детальгүй загварыг сонгоорой".

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх