Хайх

Тансаг хувцсыг хэрхэн өмсөх вэ: Гурван өвөрмөц дүр төрх

Хамба хилэн, алт, арьс, үслэг эдлэл ба бусад

Хэт хээнцэр, тансаг байдлаар хувцасладаг үе аль хэдийнэ өнгөрсөн гэж бодож байна уу? Хөлөөсөө толгой хүртлээ үслэг эдлэл өмсөж, том, том ээмэг зүүсэн эмэгтэйчүүд хуучны кинонд гардаг баатруудыг санагдуулдаг болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл хэдэн жилийн өмнө нормкор моодонд орж, чамин тансаг хувцаслалт гэсэн ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэр үед л чамин тансаг байдал "даруухан" болсон билээ.

Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн жилд минимализм ба нормкор хэрэглэгчдийг ч, дизайнеруудыг ч залхаах болсноор тансаг байдал эргээд бүгдийг өөртөө татаж эхэллээ. Чамин хувцаслалт нь нэг талаараа нэгэн хэвийн саарал өдрүүд, нийгмийн болон улс төрийн асуудал зэрэг бодит байдлаас зугтах эрмэлзэл болсон юм. Эцсийн эцэст загвар бол бодит байдлыг чимэглэх гэж оршин тогтнодог шүү дээ. Gucci болон Balenciaga брэндийн сүүлийн цуглуулгад цэмцгэр байдлын оронд 1970-аад оныг санагдуулам хэт гоёсон, экспрессионист дүр төрхүүд харагдаж байлаа. 1970-аад онд л эмэгтэйчүүд хамгийн анх хүссэнээрээ тансаг чамин харагдаж болохоо ухаарцгааж байсан юм.

Өнөөдөр чамин тансаг байдал хэтрүүлэлтэй хослох болжээ. Хэт эмэгтэйлэг дүр төрх, алдартай брэндийн логог тахин шүтсэн байдал, чамин тансаг аксесуарууд эргээд моодонд орсон бөгөөд таныг хэт хичээж хувцаслахаас айдаггүй гэдгийг илтгэнэ. Тэгвэл маш хүнд, тансаг элементүүдийг өдөр тутмын хувцаслалтандаа оруулснаар хэрхэн гайхалтай харагдаж болохыг танд жишээ болгон үзүүлье.

Хамба хилэн материал ба алт

Маш хүнд хамба хилэн материал болон алт нь чамин тансаг дүр төрхийг бүрдүүлдэг гол зүйлс гэж хэлж болно. Жишээлбэл бид үнэтэй буйдангийн талаар төсөөлөхөд юуны түрүүнд хамба хилэн материал, алтадсан түшлэг толгойд буудаг шүү дээ. Та энэхүү хуучны язгууртнуудын тансаг уур амьсгалыг оюу номин өнгийн total look ашиглан бүрдүүлж болно. Нэг өнгийн дүр төрх бүрдүүлэхдээ эрс тэс материал сонгох хэрэгтэй. Тухайлбал зөвхөн өмдийг хамба хилэн материалтайгаар сонгож болох юм. Алтан цүнх, ретро стилийн том нүдний шил зэрэг аксесуарууд нэмснээр таны дүр төрх бүр ч тансаг харагдана.

Тансаг хувцсыг хэрхэн өмсөх вэ: Гурван өвөрмөц дүр төрх (фото 1)

Өмд, цамц Uniqlo, Цүнх Dior, Нүдний шил Dolce & Gabbana, Туфли Manolo Blahnik

Арьс ба үслэг эдлэл

Хэрэв та "Showgirls" киноны Номигийн дүрд хувирахыг үргэлж хүсдэг байсан бол одоо л мөрөөдлөө биелүүлэх хамгийн тохиромжтой цаг ирээд байна. Өнгөрсөн удаагийн намар-өвлийн цуглуулгуудад харагдсан өнгө, өнгийн үслэг хүрмүүдээр тансаг хэрнээ тачаангуй дүр төрхийг бүрдүүлэх боломжтой. Тэгэхдээ тод өнгийн үслэг хүрэм сонгох нь хамгийн чухал юм. Мөн скинни загварын арьсан өмд, лаакан материалтай богино түрийтэй гутал таны дүр төрхийг илүү хүчирхэг болгоно.

Тансаг хувцсыг хэрхэн өмсөх вэ: Гурван өвөрмөц дүр төрх (фото 2)Тансаг хувцсыг хэрхэн өмсөх вэ: Гурван өвөрмөц дүр төрх (фото 3)

Үслэг хүрэм Dries Van Noten, Гутал Balenciaga, Хоолойтой цамц Uniqlo, Бүсэн дээрх зүүлт, ээмэг Lanvin

Люрекс ба өсгийтэй гутал

Энэ улиралд бид тод өнгө, элдэв чимэглэлээс айхаа больж, ягаан өнгийн хувцас өмсөж, шар өнгийн total look бүрдүүлж байна. Мөн эдгээр тод өнгийн хувцаснууд нь гялтганасан, цацагтай, үслэг чимэглэлтэй байх тусмаа сайн. Түүнчлэн сэрүүн улирал ирж байгаа тул зуны цуглуулгуудад харагдсан хувцаснуудаас сонгож, намрын улиралд ч зохицуулан өмсөж болно. Тухайлбал люрекс материалаар оёсон ягаан өнгийн өмдийг, бараан өнгийн хоолойтой цамцтай хослуулснаар өнгөний тэнцвэр хадгалагдаж, намрын улиралд ч өмсөх боломжтой болж байгаа юм. Хэрэв та өөрийнхөө бүрдүүлсэн дүр төрхийг хэт өдөр тутмын харагдуулахыг хүсэхгүй байвал лакан туфли, том ээмэг, гоёлын цүнх нэмж болно.

Тансаг хувцсыг хэрхэн өмсөх вэ: Гурван өвөрмөц дүр төрх (фото 4)

Өмд, цамц Gucci, Хоолойтой цамц By Malene Birger, Оймс Calzedonia, Цамц Uniqlo, Ээмэг Miu Miu, Цүнх Miu Miu

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх