Хайх

Чиг хандлага: Энэ намрын оффисын хувцаслалт

Чиг хандлага: Энэ намрын оффисын хувцаслалт

Загварын мэдрэмжийг тань илтгэх ажил хэрэгч хувцаслалтын санаанууд

Text: Buro.Mongolia


Өргөн эсгүүртэй өмд

Чиг хандлага: Энэ намрын оффисын хувцаслалт (фото 1)

Ажил хэрэгч загвартай, өргөн силуэт бүхий өмд таныг загварын өндөр мэдрэмжтэй нэгэн болгоод зогсохгүй ямар ч эсгүүртэй цамц болон пиджактай төгс зохицно. Өргөн өмдийг өмсөхдөө бариу нэхмэл цамц, шөвгөр хоншоортой өндөр өсгийт зэрэгтэй хослуулж хувцаслалтынхаа тэнцвэрийг хадгалаарай. 

Улаан өнгийн хослол

Чиг хандлага: Энэ намрын оффисын хувцаслалт (фото 2)

Монохром буюу нэг өнгөөр дагнаж хувцаслах тренд одоо ч үргэлжилсээр байна. Оффис хувцаслалтдаа шинэчлэлт хийхийг хүсч байвал улаан өнгийн төрх сонгож болох юм.

Модерн хэв маягтай өндөр өсгийт

Чиг хандлага: Энэ намрын оффисын хувцаслалт (фото 3)

Минимал хийцийн загварууд ноёрхож буй өнөө үед дизайнерууд гутал, цүнх зэрэг аксесауруудад шинэчлэлт хийж байна. Ажил хэрэгч хувцаслалтдаа сонирхолтой элемент нэмэхийн тулд өвөрмөц хийцтэй өндөр өсгийт сонгоход хангалттай. Тухайлбал Cult Gaia брэндийн бөмбөлгөн өсгийтэй загвар эсвэл Aquazzura брэндийн нэвт гэрэлтдэг материалаар хийгдсэн шөвгөр хоншоортой туфлиэс жишээ аваарай.

Эмэгтэйлэг загварын цүнх

Энэ улиралд tote цүнх, үүргэвч зэргийг түр мартаж эмэгтэйлэг загварын гар цүнх сонгоорой. Загварлаг атлаа багтаамж сайтай энэхүү гар цүнх нь ажил хэрэгч бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой.

Юбка, пиджакны хослолЧиг хандлага: Энэ намрын оффисын хувцаслалт (фото 4)

Энэ улиралд ихэнх дизайнерууд өвдөг давсан урттай юбка санал болгосон билээ. Тэгвэл бид энэхүү трендийг оффисын нөхцөлд пиджакны хамт хослуулан өмсөхийг зөвлөж байна. Ингэхдээ Fendi болон Alexander McQueen брэндүүдийн загварчилсны дагуу бэлхүүс тодотгосон богино загварын пиджак сонгоорой.

Хөх өнгийн хүрэм

Чиг хандлага: Энэ намрын оффисын хувцаслалт (фото 5)

Намар-өвлийн загварын тайзнаа олон төрлийн хүрэм гарсан ч тэдгээр хүрмүүдийг адилтгаж байсан нэг зүйл нь хар хөх өнгө юм. Хэрэв та санаж байгаа бол Jil Sander, Chloé брэндүүд шинэ цуглуулгадаа хөх өнгийн сонгодог загварын хүрэм оруулж, өргөн эсгүүртэй өмд ба хоолойтой ноосон цамцтай хослуулсан билээ.

Сонгодог загварын бугуйн цаг

Гял цал, чамин аксесуарыг оффист зүүх нь тохиромжгүй ч, сонгодог загварын бугуйн цагны тусламжтайгаар загварлаг харагдахын зэрэгцээ, ажил хэрэгч нэгэн болохоо илэрхийлэх боломжтой.

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх