Хайх

Диско эриний сүүлийн өдрүүд

Диско эриний сүүлийн өдрүүд

Хагассайны оройн бужигнаан

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Сүүлийн хэдэн улирал бидний хувцасны шүүгээнд болон тайз дээр ноёрхож байсан 1970-аад оны ээлжит эргэн дурсахуй төгсгөлдөө ойртож байна. Дахин нэг удаа дискотой салах ёс гүйцэтгэх цаг иржээ.

Эхний болон хоёрдох удаагийн дисконы эргэн ирэлтийн гэрч болсон хүмүүс энэ удаад арай удаан үргэлжлэх байх гэж найдсан. 1970-аад онд АНУ-аас дамжин ирж байсан шуугиан дэгдээсэн энэхүү загварын хэв маяг нь маш дур булаам бас тансаг. Шөнийн клуб болон үдэшлэгтэй салшгүй холбоотой энэхүү загварыг зарим хүмүүс шоолох нь ч бий. Харамсалтай нь дисконы хувь заяа анхнаасаа л шийдэгдсэн байсан. Эргэж ирэх тоолонд нь хүмүүс улам бага урам зоригтой угтах болсон. Үүний учир нь магадгүй дисконы гоо сайхныг чухалчлан хүлээж авахад хэцүү байдагт байх. Учрыг нь олох гээд үзэцгээе.

Диско эриний сүүлийн өдрүүд (фото 1)

Жинхэнэ диско эриний эд цэцэглэж байсан үетэй харьцуулбал түүний сүүлийн өдрүүд нь их ялгардаг. Удаан, гялалзсан үдэшлэгийн төгсгөл ирэх гэж байгааг мэдрээд түгшүүр болон бие барьсан байдал үүссэн. Энэ загвар нь эрэгтэй ижил хүйстнүүдийн клуб болон Хар Хүч хөдөлгөөнөөс эхэлж Нью-Йоркт орших алдарт бүжгийн талбайнууд болох "Студи 54" дээр оргил үедээ хүрсэн.  Диско хөдөлгөөн 1979 онд олон нийтийн гол урсгал уруу орсноор түүний "алтан үе" дууссан гэж тооцогддог. 1980-аад онд хүнд ая болон тансаг диско бүсгүйчүүдийн оронд бүжгийн минималист хөгжим нэвтэрч түүний энгийн хувцаслалт нь гял цал диско хэв маягтай эрс зөрчилдөж байлаа. 1979 онд алдарт "Диско Сүйтгэлийн Шөнө" (Disco Demolition Night) болсон. Энэ нь Чикагод болж байсан бейсболын тэмцээний үеэр рок түрэмгийлэгчид овоолсон диско хөгжимтэй пянзнуудыг дэлбэлсэн явдал юм.  Энэ явдлаас хойш олон жилийн дараа, 1990-ээд онд, дараачийн диско давалгаа дэлхийн өөр өнцөгт, Англид эхэлсэн.

Диско эриний сүүлийн өдрүүд (фото 2)

Диско эриний сүүлийн өдрүүд (фото 3)

1990-ээд оны эхэн үеэр Английн Pulp бас Blur хэмээх хамтлагууд дахин диско чиг хандлага руу орж, өөрсдийн арай хошин хэлбэрт оруулан уран бүтээл туурвиж эхэлсэн. Английн ажилчин анги болон английн поп хөгжмийн шүтэн бишрэгчид алдарт диско хэв маягийн дахин төрөлтөд сайнаар хандсан. Жижиг барааны болон хуучин хувцасны зах дээр полистр материалаар хийгдсэн хувцас элбэг байсан учир бүгд л 1970- аад оноос арай хатуу болсон тэр үеийн диско хувцасны кодын дагуу хувцаслах боломжтой байв.

Хувцасны код болон шөнийн клубт ороход хатуу шалгадаг заншил нь диско эриний оргил үед үүссэн юм.  Саяхныг хүртэл бид бүгд үдэшлэгийн танилцуулга дээр тавигдсан FC тэмдгээс болж биднийг хувцаслалтаар дүгнэхийг мэдээд заавал гангардаг байсан.

Гэсэн хэдий ч орчин үед загварыг хүлээж авах хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, ядахдаа л залуучуудын соёлд гаднах төрх тийм ч чухал байхаа больж байна. Гайхмаар их алдартай болоод байгаа #wokeuplikethis будаггүй селфинууд магадгүй өөртөө бага анхаарал хандуулах нь орчин үеийн сонголт болж байгааг харуулж байна. Хэрвээ өмнө нь бид олны нүдэнд гарахаасаа өмнө олон цагаар хувцасаа төлөвлөж, аль болох төгс, тод эсвэл анхаарал татсан төрх бүрдүүлэх гэж  хичээдэг байсан бол, XXI зуунд бидэнд тэгэх цаг ч, тэвчээр ч хүрэлцэхгүй байна. Одоо бид шууд л биеийн тамирын танхимаас шөнийн клуб уруу бараг хувцасаа солилгүйгээр очих боломжтой болсон. Түүнээс гадна хүмүүс байгаль орчны байдалд их анхаарал хандуулдаг болсон тул синтетик материалыг бараг сонирхохоо больжээ. 

Бидний “Леверийн хууль” гэгддэг зарчмаар загварын чиг хандлагыг ангилладгийн дагуу өнөөдрийн байдлаар диско нь “зугаатай” болон “хэтэрхий хачин” ангиллуудын дундуур байгаа юм. Өөрөөр хэлбэл хөгшин өвөөгийнхөө хувцасны цуглуулгаас олж болох тийм хувцас л гэсэн үг. Харин тэдгээр хувцасыг одоо загварлаг гэж хэлэхээргүй л болов уу. Тэгэхээр яагаад бид энэ бүгдийн дараа ч диско загварын хувцас худалдан авч өмссөн хэвээрээ байна вэ?  

Диско эриний сүүлийн өдрүүд (фото 4)

2015 онд загварын тайзууд дээр дахин диско бужигнаан эхэллээ. Christopher Kane ба Rodarte -гийн эмэгтэй цуглуулга, мөн Dior-ын кутюр үзүүлбэр бас Maison Margiela-гийн эрэгтэй цуглуулга 1970-аад оны деталиуд харууллаа. Бид дахин төмөр утсаар сүлжигдсэн даавуу, хуниас, зиг загууд болон олон өнгийн гялалзсан чимэглэл харж байна. Нүүр будалт ч бас хувцаслалттайгаа тохирох ёстой бөгөөд загвар өмсөгчид бүгд дөнгөж бүжгийн тайзнаас бууж ирсэн мэт харагдана. Жишээ нь Katie Eary -гийн 2015 оны хавар-зуны цуглуулга дээр бүх царайнууд саагаар бүрхэгдсэн байсан.  

Диско эриний сүүлийн өдрүүд (фото 5)

Диско загвар нь өдөр тутмын хувцас дээр ч илэрсэн. Бид мөргүй даашинз, комбинзон, богино цамц бас бариу өмдийг олон өнгөтэй платформтой гуталтай хослуулан өмсөөд одоохон проектор асаж, Жон Траволтагийн "Хагас сайн өдрийн бужигнаан"  кино дээр гардаг шиг бүжиглэж эхлэх гэж байгаа мэт хүлээв.

Юу ч болж байсан энэ удаан тэвчсэн загварын төрөл нь алдартай хэвээрээ үлдэж, хүмүүс танил болсон диско дуунуудаа даган дуулсаар л байна. Бүх л гялалзсан зүйлсэд дуртай шаазгай шиг хүмүүс, бид ч гэсэн гялалзсан хувцасанд дахин дахин дурлаж байна.

"Бидний "Леверийн хууль" гэгддэг зарчмаар загварын чиг хандлагыг ангилдагийн дагуу өнөөдрийн байдлаар диско нь "зугаатай" болон "хэтэрхий хачин" ангиллуудын дундуур байгаа юм. Тэгэхээр яагаад бид энэ бүгдийн дараа ч диско загварын хувцас худалдан авч өмссөн хэвээрээ байна вэ? "

New York Times-ийн Жеймс МакКинли яагаад олны танил болсон Daft Punk-ийн диско дуу 2000 оны үе тэнгийхний дунд шуугиан тарьсан, шилдэг бүтээл болсон талаар эргэцүүлж суухдаа ийм дүгнэлтэд хүржээ. "Get Lucky бидэнд аливаа диско дууг алдартай болгодог хоёр гол шалтгаанаар таалагддаг. Энэ нь эерэг дууны үг болон бүжгийн хэмнэл юм."  Магадгүй яг одоо бид загварын ертөнцөд үүнтэй адилхан төстэй үнэ цэнэ хайж байгаа юм болов уу? Жишээ нь өнгөрсөн улирал Daft Punk-ын хөгжимчид Saint Laurent-ийн нүүр царай болсон юм.

Диско эриний сүүлийн өдрүүд (фото 6)

Гэхдээ жинхэнэ дискотой харьцуулбал өнөөдрийн диско уйтгар гунигийн өнгө аястай болж. Бүх гялалзсан зүйлс маань бага зэрэг аймшгийн дүр төрхтэй болж байгаа. 1970-аад оны баясгалантай уур амьсгалыг одоо дахин сэргээх боломжгүй болсон. Учир нь тэр үеийн үдэшлэг ДОХ гарч ирснээр яаж төгссөнийг бид мэдэж байгаа. Тэгэхээр хуучирсан Get Lucky-гийн оронд 2015 онд гол диско дуугаар Уилл Батлерийн Something's Coming дуу болох магадлалтай.

Уилл Бйтлер (Уинийн бага дүү, Arcade Fire-гийн гишүүн) нь өөрийн бүтээлээ NOWNESS-д ярилцлага өгч байхдаа ийнхүү тайлбарласан юм. "Энд маш хорон санаатай, харанхуй уур амьсгалтай хэрнээ бүжгийн хэмнэлтэй дууны талаар яригдаж байна. Энэ ертөнцийн мөхөл хэдий ч бид бүжиглэж болно."

Эхний диско эриний үе өнгөрснөөс 40 жилийн дараа бид өмнөх үе удмын туршлагаас суралцаж, энэхүү төрлийн тогтворгүй байдлыг ойлгосон. Өнөөдрийн диско загварын чиг хандлага удаан үргэлжлээгүй хэдий ч бид үргэлж өөдрөг, хөгжилтэй диско дуунууд сонсох боломжтой шүү дээ. Боломж болон хүсэл байгаа дээрээ бүжиглээд авах хэрэгтэй.

Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа талаар тунгаах хооронд 1998 онд гарч байсан "Дисконий сүүлийн өдрүүд" киноны жүжигчин Жошийн хэлсэн үгийг санацгаая. "Дисконы эрин үед бүх юм хэтэрхий цоглог бас хөгжилтэй байсан. Үүнийг үүрд алдагдсан гэдэгт итгэж болохгүй. Бүх юм хэзээ нэгэн цагт эргэж ирэх болно.Харин тэр мөч хүртэл бид амьд байгаасай гэж найдаж байна."       

 

 

цааш үзэх