Хайх

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Анжелина Жоли ба эргээд моодонд орсон 1990-ээд оны минимал-гранж хэв маяг

Тухайн үеийн залуу жүжигчин хэрхэн Helmut Lang ба Vetements брэндүүдийн ирээдүйг урьдчилан таамагласан тухай

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Анжелина Жоли ба эргээд моодонд орсон 1990-ээд оны минимал-гранж хэв маяг

Олон хүүхдийн үлгэр жишээ бүхий эх, НҮБ-ын сайн санааны элч ба дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэг Анжелина Жоли ихэвчлэн скинни жийнсэн өмд ба ямар нэгэн лого бичиггүй футболка, эсвэл дэгжин даашинз өмссөн харагддаг. Гэхдээ тэрээр үргэлж ийм даруу төлөв байгаагүй гэдгийг түүний шүтэн бишрэгчид сайн мэддэг. 1990-ээд онд, түүний жүжигчний карьер дөнгөж өсөн дэвжиж байх үед Жоли яг л хяналтаас гарсан өсвөр насны охин мэт савхин өмд ба хар өнгийн хувцсанд дурладаг байлаа. Жүжигчний хэлж байсанчлан тэрээр залуудаа ихэвчлэн секонд-хэнд буюу өмнө нь ашиглагдаж байсан хувцас өмсөж, хувцаслалтдаа тийм ч их ач холбогдол өгдөггүй байжээ. 1990-ээд онуудад Жоли ямар нэгэн албан ёсны арга хэмжээнд оролцохдоо энгийн эсгүүртэй даашинз эсвэл бага зэрэг хуучирсан мэт загвартай футболка ба богино юбкагаар гоёж, маш энгийн атлаа cool харагдаж чаддаг байсан юм.

Тухайн үед Анжелина өөрийгөө хичнээн загварлаг хувцасладаг байсныг төдийлөн сайн ойлгодоггүй байсан байх. Гэхдээ үнэн хэрэгтээ түүний хичээл зүтгэл гаргаагүй хэв маяг 1990-ээд оны гоо зүйн чиглэлийг төгс тодорхойлдог юм. Жүжигчний бага зэрэг гранж аястай, тунг нь тааруулсан тачаангуй шийдэлтэй, минимал төрх тухайн үед ч, мөн одоо ч тренд болж байна. Хэрвээ та "Gia" кино нээлтээ хийж байх үеийн Энжигийн дүр төрхөөс санаа аван хувцаслахыг хүсвэл олон нийтийн сүлжээнүүдээс 90s jolie гэсэн хайлт хийгээд үзээрэй. Яг л Helmut Lang брэндийн хамгийн сүүлийн цуглуулгад багтсан загвар мэт тухайн үеийн oversize цув, одоогийн Vetements-ийн загваруудаас дутахааргүй байкер хүрэм зэргийг Жоли аль 1990-ээд онуудад өөртөө итгэлтэйгээр өмсдөг байлаа. Ингээд орчин үед ямар загваруудын ачаар жүжигчний алдарт төрхийг бүтээж болохыг доороос харцгаая.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх