Хайх

Энэ долоо хоногийн таван street style аргачлал

Загварлаг харагдах хялбархан аргууд

Энэ долоо хоногийн таван street style аргачлал
Нэгэн төрлийн уйтгартай хувцаслалтаас залхаж байна уу? Ямар нэгэн шинэлэг, этгээд, зоригтой стиль бүрдүүлэхийг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол бидний долоо хоног бүр нийтэлдэг street style аргачлалуудаас санаа авч, өдөр бүр бусдыг гайхшруулаарай

Юүдэнтэй цамц + тренч цув

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 1)

Хэрвээ та анзаарсан бол сүүлийн хоёр улиралд спорт уур амьсгалтай хувцаслалт street style загварт ноёрхож байна. Тэр дундаа юүдэнтэй цамц ба тренч цувны хослол бидний анхааралд нэг биш удаа өртлөө. Хэтэрхий спортлог харагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс сонгодог өнгийн, минимал загвартай юүдэнтэй цамц сонгохыг санал болгож байна.

Халаат маягийн даашинз + жийнсэн өмд

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 2)

Энэ улиралд кимоно загварын урт даашинз ба жийнсэн өмдний хослол таныг бусдаас онцгой, дахин давтагдашгүй харагдуулах нь гарцаагүй.

Спорт оймс + өндөр өсгийт

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 3)

Vetements брэндийн дэлхийн street style чиг хандлагад үзүүлдэг нөлөө үнэхээр гайхамшигтай. Демна Гвасалиягийн бүтээсэн загварууд, мөн санаачилсан стилистик аргачлалууд бүгд тренд болдог уламжлалтай болсныг та ч бас анзаарсан байх. Одоогийн байдлаар тэдний дэлгэрүүлсэн Зөвлөлтийн үеийн спорт оймснууд бас л street style од болж байна. Ямар нэгэн лого эсвэл таних тэмдэгтэй тэрхүү спорт оймсыг өндөр өсгийт, сандаал гэх зэрэг гуталтай хослуулж, гэнэтийн төрх гаргах нь хамгийн чухал юм шүү.

Сэмэрсэн хөвөөтэй жийнсэн өмд + "mules" гутал

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 4)

Хавар-зун 2017 улиралд дэлхийн өнцөг бүрийн street style одууд нэг л төрлийн хувцаслалтыг ахин дахин өмсөж байна. Тэр нь мэдээж хэрэг энэ улирлын хамгийн том хоёр тренд болох сэмэрсэн хөвөөтэй жийнсэн өмд ба "mules" буюу ар хэсгээрээ онгорхой, угладаг гутлын хослол юм.

Далайчны малгай

Энэ долоо хоногийн таван street style аргачлал (фото 5)

Белла Хадид, Кендалл Женнер, Эльза Хоск гэх зэрэг орчин цагийн "It girls"-ийн ачаар хуучны нэгэн аксесуар дахин нэг удаа моодонд орж байна. Далайчны малгай таны төрхийг хормын зуур илүү сонирхолтой болгож, панк атлаа дэгжин уур амьсгал бүрдүүлнэ.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх