Хайх

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет

Үндсэн аксесуар

Text: Ө.Тодгэрэл


Бүх зүйл Christian Dior брэндийн намар-өвөл 2017 улирлын загварын шоунаас эхэлсэн юм. Брэндийн бүтээлч захирал загварын тайзнаа гарах модель бүрт берет малгай өмсүүлж, харин энэхүү шоуг үзэхээр хүрэлцэн ирсэн загварын шүтээн Рианна савхин материалтай берет малгайг урт пальтотой хослуулж, олны анхаарлыг татсан. Загварын салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүс ийнхүү нэгэн зэрэг берет малгайг онцлох үед энэхүү аксесуарын ноёрхол тэр даруйд баталгаажсан юм.

Мэдээж хэрэг берет малгай бол тийм ч шинэлэг загвар биш юм. Франц бүсгүйчүүдийн аль эртнээс өмсөх дуртай байсан энэ аксесуар нь үе үе моодонд ордог уламжлалтай. Гэхдээ энэ удаад орчин үеийн бүсгүйчүүд берет малгайг илүү сонирхолтой байдлаар загварчилж байна. Улиг болсон романтик дүр төрхийг мартаад спорт, минимал, 1970-аад оны хиппи ба эршүүд хэв маягуудыг туршаад үзээрэй. Хэрвээ хувцаснуудаа хооронд нь зөв хослуулж чадвал та берет малгайн ачаар хамгийн загварлаг бүсгүй байх болно.

Сүүлийн хоёр улиралд тренд болж байгаа дөрвөлжин хээтэй хослол, сул эсгүүр ба өндөр суудалтай жийнсэн өмд, матрикс маягийн нарийн хүрээтэй нарны шил, спорт загварын бэлтгэлийн өмд, өнгөлөг хээтэй урт пальто зэргийг берет малгайтай хослуулснаар та хормын зуур street style од болж хувирна. Ерөнхийдөө энэхүү малгай нь ямар ч төрлийн хувцастай зохицдог давуу талтай тул маш олон төрлийн хувцаслалт бүрдүүлэх боломжтой. Харин загварын хувьд энгийн хар, эсвэл тод өнгөтэй, даавуун болон савхин материалтай гээд өргөн сонголт байгаа.

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 1)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 2)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 3)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 4)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 5)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 6)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 7)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 8)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 9)

Энэ намар ямар малгай өмсөх вэ: Ямар ч хувцастай зохицдог берет (фото 10)

цааш үзэх