Хайх

Энэ улирлын гол гутал: Платформтой сандаал

Энэ улирлын гол гутал: Платформтой сандаал

2016 оны зун

Text: Buro.Mongolia


Зураг:

Урд хэсгээрээ намхан хэрнээ өсгий рүүгээ өндөрссөн, эсвэл дундаж өндөртэй биш, харин хавтгай хэлбэрийн нэгэн жигд зузаан платформ энэ зуныг тодорхойлно

Энэ загвар нь анх тийм ч дэгжин эсвэл тачаангуй биш мэт харагдаж болох ч, өмсөөд үзсэний дараагаар хамаг гайхамшиг нь мэдрэгдэх болно. Хавтгай хэлбэрийн платформтой гутал өөрийнхөө хачирхалтай пропорцын ачаар таны хөлийг урт бас нарийхан харагдуулна. Японы уламжлалт гутал болон 1990-ээд оны гранж стилээс сэдэвлэн бүтээгдсэн энэ загвар Louis Vuitton, Dries Van Noten, Alexander Wang ба Acne Studios нарын зуны улирлын гол гутлаар тодорсон юм. Marni ба Miu Miu-гийн спортлог маягийн платформыг өмсөхдөө хэт балчир харагдахгүйн тулд төгс эсгүүртэй хослолтой хослуулах хэрэгтэй. Бага зэрэг богиносгосон эрэгтэй загварын брюк өмд ба ханцуйгүй пижак хамгийн шилдэг сонголт болно. Харин Victoria Beckham ба Robert Clergerie нарын минимал загварыг нарийн мөртэй богино даашинзтай хослуулбал илүү зохимжтой.

цааш үзэх