Хайх

Эрсдэлтэй тренд: Хоёр өөр өнгийн гутал

Эрсдэлтэй тренд: Хоёр өөр өнгийн гутал

Олны дунд ялгарах шинэ арга

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хэрвээ та гудамжинд хоёр хөлдөө хоёр өөр өнгийн гутал өмссөн хүн олж харвал бүү гайхаарай. Энэ нь хавар-зуны улиралд хүчээ авч буй нэгэн шинэ тренд юм. Хамгийн анх Céline брэндийн загварын шоу дээр эхэлсэн уг этгээд санааг Moschino ба Calvin Klein брэндүүд үргэлжлүүлж, улмаар дэлхийн street style загварт нэвтрүүлсэн юм. Céline цагаан ба улаан өнгийн хагас түрийтэй гутал танилцуулсан бол, Calvin Klein өөр өнгийн оосортой сандаал, харин Miu Miu хаврын хит загвар болсон балетчины гутлыг хоёр өөр өнгийн чимэглэлтэйгээр санал болгосон байгаа. Гэхдээ яагаад бид энэ трендийг эрсдэлтэй гэж нэрлэсэн бэ гэхээр буруу зохицуулсан нөхцөлд та яг л "галзуу" хүн шиг харагдах болно. Загварлаг бүсгүйчүүдийн туршиж буй энэхүү трендийг маш болгоомжтой, гол нь мэдрэмжтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Гутлын өнгө өөр байж болох ч, загвар ба хэлбэр нь заавал ижил байх ёстой юм шүү.

цааш үзэх