Хайх

Гарын авлага: Хар-цагааныг энэ зун хэрхэн хослуулан өмсөх вэ

Гарын авлага: Хар-цагааныг энэ зун хэрхэн хослуулан өмсөх вэ

Тод акцент

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Улирал болгон шинэ чиг хандлагыг төлөөлөх хувцаснаас гадна салбарын мэргэжилтнүүд загварын шинэлэг аргачлалын талаар хэлэлцдэг. Загвар зохион бүтээгчид өөрсдийн цуглуулгын хувцсыг хэрхэн өмсөх, хооронд нь яаж хослуулах мөн ямар аксесуар дээр анхаарлаа хандуулах талаар зөвлөгөө өгдөг. Энэ бүхнийг “Үйл хөдөлгөөний гарын авлага” буландаа дэлгэрэнгүй бичлээ.

Хээ сийлбэр ба тэдний хослолоос залхсан зарим загвар зохион бүтээгчид өнгөний хослолын суурь уруу эргэж харахаар шийджээ. Хэд хэдэн загварын орднууд хар-цагаан дээр нэг тод акцент хийсэн аргачлалыг нэн даруй ашиглах болсон. Alexander Wang-ын үзүүлбэр дээр цагаан хүрэм болон хар шулуун сумтай өмдийг улаан-цэнхэр шаантган ултай гуталтай хослуулжээ. Tanya Taylor-д хар-цагаан хоолойтой цамц дундаж урттай юбкан дээр тод шаргал өнгөтэй бүс бүсэлсэн байв. Харин DKNY-ийн үзүүлбэр дээр мөн адил гэрэлтсэн хар-цагаан хагас нэхмэл даашинз, платформ шаахайг тод шар өнгийн оосортой арьсан хар үүргэвчээр чимжээ.

Гарын авлага: Хар-цагааныг энэ зун хэрхэн хослуулан өмсөх вэ (фото 1)

Гарын авлага: Хар-цагааныг энэ зун хэрхэн хослуулан өмсөх вэ (фото 2)

Нүдэнд тусах ганцхан тод аксесуар сонгох энэхүү шинэ хэрнээ бас хуучин аргачлалаас урам зориг авснаар бид янз бүрийн акценттай гурван хар-цагаан төрх бүтээлээ. Энэ бол Nicholas Kirkwoo-гийн өндөр өсгийт, Kenzo-гийн бүс, мөн Nancy Gonzales-ийн цүнхтэй төрхүүд юм. Шулуун юм уу дундаж урттай юбка цасан цагаан богино топоос бүрдсэн эхний төрх үдшийн хэв маягтай болжээ. Хоёр дах нь трапецан өмдийг цагаан цамцтай хослуулснаар Олсений эгч дүүс шиг чөлөөт хэв маягтай харагдана. Харин сүүлийнх нь нэхмэл даашинз шаахайн хамт арай хөнгөхөн,  өдөр тутмын хэрэглээнийх болжээ.

 

цааш үзэх