Хайх

Горпкор: Явган аялагчдын стиль моодонд орлоо

Загварын салбар дахь шинэ чиглэл

Горпкор: Явган аялагчдын стиль моодонд орлоо

New York Magazine сэтгүүлийн эзэмшилд байдаг The Cut нэртэй загварын онлайн тавцан загварын салбарт нэгэн шинэ тренд үүссэнийг саяхан мэдэгдлээ. "Gorpcore" хэмээн нэрлэгдсэн энэхүү шинэ давлагаа нь явган аялагчдын стилийг онцолж, бидний салхинд гарахдаа өмсдөг хувцаснуудыг моодонд оруулж байна.

Горпкор гэдэг нь юуны түрүүнд биед эвтэйхэн, практикт тустай, олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг хувцас юм. Халтирдаггүй ул, жуулчдын үүргэвч, ус ба салхи нэвтэрдэггүй куртка гэх зэрэг загварууд горпкор ойлголтыг тодорхойлно. Энэ шинэ давлагааны үндсэн зарчим нь хувцасны гоё сайхныг биш, харин дэвшилтэт технологи бүхий шинж чанарыг нь эрхэмлэх үзэл бодолд оршиж байгаа юм.

Горпкорыг мөн их хотын амьдралд өмсөж болох жуулчдын хувцас хэмээн тодорхойлж болно. Горпкорын түгээмэл элементүүдээс дурдвал үүнд Patagonia брэндийн ноосон хантааз, Columbia-гийн нимгэн куртка, North Face-ийн өдөн куртка ба зөөлөн углааш болон Arc'teryx-ийн парка хүрэм багтана.

Явган аялагчдын шик хувцсыг Prada-гаас эхлээд Givenchy хүртэлх олон брэндүүд хэрэгжүүлж байна. Харин горпкор стилиэр аль хэдийнээ хувцаслаж эхэлсэн алдартнууд дунд дуучин A$AP Rocky ба Дрейк нар бий.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх