Хайх

Instagram тренд: Загварын зураачид

Instagram тренд: Загварын зураачид

Харандаа, бал, усан будаг

Text: Ө.Тодгэрэл


Instagram хуудаснаа шинэ загварын бүлэг үүслээ. Энэ бол fashion illustrators буюу загварын зураачид юм. Меган Хэсс, Кати Рожерс, Доналд Робертсон ба Женни Уолтон гэх уран бүтээлчдийн амжилт нэгэнт батлагдлаа

Технологийн эринд хүн бүр гартаа "ухаалаг" утас барьж, ажил дээрээ ч олон нийтийн сүлжээ хэрэглэх нь амьдралын ердийн нэг хэсэг болжээ. Тэр дотроос Instagram -ын цахим орчин загварын салбарыг илүү эзэмдээд байна.  Instagram хуудсанд олсон дагагчдынхаа ачаар загвар өмсөгчид дизайнерүүдийн нүдэнд өртөж, блоггерууд орон зайгаа тэлээд зогсохгүй загварын болон гоо сайхны аварга брэндүүд хэрэглэгчиддээ улам бүр ойртож, үргэлж дэргэд нь хамт явж байна.  Хамгийн гол нь загварын салбарт хөл тавихыг хүссэн хүн бүрт нээлттэй орчин үүссэн учраас хэнд ямар хүрээлэл хэрэгтэй байна вэ тэр бүгд нэгэнт цогцооро бүрдчихлээ. Үүнийг дагаад загварын зураачид гэх шинэхэн бүлэг үүсээд зогсохгүй мөн маш амжилттай мэргэжил болон хувирчээ. Эдгээр зураачдын өгүүлж буй зүйлсээс илүү өөрсдөө урландаа туурвисан  зургаа цахим орчинд дэлгэж байгаа гэдгээрээ онцлогтой. Та оройдоо, гэртээ амрахаар шинэ мэдээ гүйлгэн үзэх үедээ эдгээр дөрвөн хэрэглэгчийн хуудас руу зочлоод үзээрэй. 

Меган Хэсс, @meganhess
175 мянган дагагчтай зураач бүсгүй олон улсын хэмжээнд Chanel, Dior, Cartier, Montblanc ба Tiffany and Co гэх зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг билээ. Тэрээр бүх бүтээлээ "Monty" хэмээн нэрлэсэн Montblanc-ийн үзгээр зурдгаараа алдартай. 

 

Түүнчлэн манай Бюрогийн хамт олны хайртай ширээний ном болох "Fashion House" гэх Меганы гаргасан, дотоод засал, чимэглэлийн тухай гарын авлагыг сонирхоод үзээрэй.

Instagram тренд: Загварын зураачид (фото 1)

Кати Рожерс, @paperfashion
537 мянган дагагчтай Нью-Йоркийн зураач. Усан будаг ашиглан маш эмэгтэйлэг, тэр дундаа том хормойтой даашинз зурдгаараа алдаршсан.

See her on TheLightOfNow.com @eliesaabworld

A photo posted by Katie Rodgers (@paperfashion) on

 

Доналд Робертсон, @drawbertson
153 мянган дагагчтай өнгөлөг, зугаатай, загварлаг, дэгжин уран бүтээлүүдийн эзэн. Тэрбээр Jcrew компанитай хамтран ажиллаж, өөрийн бүтээлүүдтэй богино ханцуйтай цамцнууд гаргаж байсан. Мөн Америкийн Загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс (CFDA) "Оны Шилдэг Инстаграмчин" номинаци хүртэж байсан удаатай.

 

Женни Уолтон, @jennymwalton

58 мянган дагагчтай шинэхэн уран бүтээлч. Нью-Йоркийн Парсонс дизайны сургуулийг төгссөн бүсгүйн гол онцлог нь маш "энгийн" зургууд юм. Залуу уран бүтээлч хэдий ч тэр Instyle.com гэх алдартай вебсайттай хамтраад амжсан байна.

 

Saturday Mood: Navy pink and red stripes.

A photo posted by Jenny Walton (@jennymwalton) on

цааш үзэх