Хайх

Хүйтний улиралд хэрхэн загварлаг хувцаслах вэ?

Хүйтний улиралд хэрхэн загварлаг хувцаслах вэ?

Сэрүүн өдрүүдэд бүрдүүлэх street style төрхүүд

Text: Buro.Mongolia


Эмээгийн ноосон цамц

"Аавын" жийнсэн өмд, пүүз зэрэг ретро уур амьсгалтай хувцаснуудын араас эмээ нарын өмсөх дуртай сул загварын ноосон цамц мооданд орлоо. Тод өнгөтэй, анхаарал татам хээтэй ноосон цамцыг харандаа загварын юбка, тэр ч бүү хэл намирсан даашинз дээр хүртэл өмсөх боломжтой.

Холимог материалтай хүрэм

Ердөө ганц хувцасны тусламжтайгаар дулаахан атлаа загварлаг харагдахыг хүсвэл дизайнеруудын санал болгосон савхин оруулгатай пальто, нэхмэл чимэглэлтэй ноолууран хүрэм зэрэг олон материал нэгтгэсэн хүрэм сонгож өмсөөрэй.

Олон давхарлах аргачлал

Та бүхэн блогеруудын street style зургуудаас мөн загварын шоунууд дээрээс хувцсыг олон давхарлаж өмсөх нь илүү сонирхолтой төрх бий болгодгийг харсан биз ээ. Ингэхдээ нэг өнгөөр дагнан хувцаснуудаа сонгох, эсвэл эмэгтэйлэг хэв маягаа алдахгүйн тулд бэлхүүс тодотгосон бүс зүүх хэрэгтэй зэрэг олон аргачлал сурч авсан байх. Тэгвэл олж авсан мэдлэгээ хэрэгжүүлэх цаг ирлээ. 

Кардиган цамц

Нөмрөг, хүрэм гээд олон янзаар өмсөх боломжтой кардиган цамцны хувьсах чадварыг бүү дутуу үнэлээрэй. Хамгийн гол нь таны сонгосон кардиган цамц сонирхолтой хээ, чимэглэлээр баялаг, загварлаг байх нь чухал юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх