Хайх

Хаврын улиралд зориулсан хуниастай 15 хувцас

Хаврын улиралд зориулсан хуниастай 15 хувцас

Цаг нь ирлээ!

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хэрэв цаг уурчдын таамаг зөв бол энэ долоо хоног өнгөрөөд л цаг агаар дулаарах шинжтэй байна. Гэхдээ гадаа хэдэн хэм байгаагаас үл хамаарч өөртөө хаврын уур амьсгал бэлэглээрэй

Хуниас, нугалаас, цацаг нь энэ хаврын хамгийн зөөлөн, өхөөрдөм чиг хандлагуудын нэг болж байгаа. Тэднийг мөн концепцийн гэж хэлж болохоор загвар зохион бүтээгчид хүртэл ашиглаж байгаа билээ. Тиймээс энэ чиг хандлагад орж байгаа хуниастай бүх зүйлсээр зөвхөн өхөөрдөм охины дүр төрх бүтээдэг гэвэл эндүүрэл болно. Жишээ нь Их Британийн загвар зохион бүтээгч Клэр Бэрроу хурц ягаан өнгийн хуниасаар өвөрмөц цамц оёсон бол, Марта Маркес Пауло Альмейда нар жийнсэн даавуугаар хуниастай юбка хийжээ. Нэмж хэлэхэд, жийнс нь тэдний Marques' Almeida брэндийн гол материал болж өгдөг юм. Жонатан Андерсон хагас түрийтэй гуталнаас эхлээд зузаан ултай түрийтэй гутлыг хүртэл арьсан хуниасаар чимэглэж байна. Харин Наталья Алавердян Диснейн гүнжид тохирохоосоо илүүтэй галзуу хүмүүсийн цайллаганд зориулсан гэмээр тэгш бус хэмтэй даашинз оёсон харагдлаа.
Харин бидний сонгосон цуглуулгад загварын эрс тэс байдлыг таашаадаггүй хүмүүст ч таалагдах зүйл олдоно гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх