Хайх

Лондонгийн загварын долоо хоног дах долоон гол тренд, хавар-зун 2016

Лондонгийн загварын долоо хоног дах долоон гол тренд, хавар-зун 2016

Ирээдүйд хэрэгтэй тэмдэглэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Том дөрөв”-ийн хоёр дах буюу Лондонгийн загварын долоо хоног болоод өнгөрлөө. Ингээд Английн тайзны гол чиг хандлагуудыг сонирхоцгооё

Супер хэмжээсүүд

Лондонгийн загварын долоо хоногийн үеэр хэд хэдэн дизайнерууд том тусмаа сайн гэсэн дүрэм баримтлалаа. Энэхүү санаачлагын анхдагч нь Жонатан Андерсон байсан бөгөөд түүний хөвсгөр ханцуй Английн улирлын шилдэг загвараар тодорлоо.

Хуниас

Нью-Йоркийн ихэнх трендүүд Лондон уруу шилжсэн харагдана. Жишээ нь мөрөн дээрх хайчилбар болон үрчлээстэй даавуу гэх зэрэг элементүүдийг дизайнерууд элбэг ашиглалаа. Харин Лондонгийн тайз дээр хамгийн ихээр ажиглагдсан тренд бол яах аргагүй хуниаснууд байлаа.

Дотуур хувцас

Энэхүү тренд зөвхөн Лондон эсвэл Нью-Йоркод биш харин бүр дэлхий даяар тархаж эхэллээ. Америкчуудыг бодвол Лондонгийн дизайнерууд уг чиг хандлагад илүү радикал үзлээр ханджээ. Жишээ нь Жонатан Андерсон загвар өмсөгчдөдөө богино юбка болон маш жижиг хар хөхний даруулга өмсгөлөө.

Зангилаа ба тууз

Дахиад л эрвээхий зангилаа, намирсан тууз мөн чанга уяагдсан зангилаанууд харагдлаа. Лондонд харин энэхүү сэдэв дээр уяанууд нэмэгдсэнийг Simone Rocha-гийн тод жишээнээс харах боломжтой.

Торон хээ ба гэрэлтдэг материал

Лондонд бараг бүх дизайнерууд гэрэлтдэг материал ашиглан биеийн арьсыг ил гаргалаа. Зарим нэг нь торон хээ урлаж, өөр нэг нь зүгээр л нимгэн даавуу ашиглаж, харин бусад нь хувцсандаа хайчилбар бүхий нүхнүүд гаргаснаар биеийг харууллаа.

Хоёр өнгийн даашинзууд

Энэ нь гол тренд биш ч анхааралдаа авахад гэмгүй жижиг хандлага юм. Хэдэн дизайнерууд нэгэн зэрэг диагнал дүрсээр хоёр өөр өнгөнүүдэд хуваагдсан даашинзууд танилцууллаа. Мөн сонирхолтой нь бараг бүх загваруудад хоёр өнгө байсны нэг нь улбар шар байв.

Хээнүүдийн хослол

Английн дизайнерууд энэ улиралд маш ихээр "тавилгын" хээнүүд ашиглалаа. Өөрөөр хэлбэл шалны хавтан дээрх хээ, эртний ханын цаасны зургууд, эсвэл хуучин буйдангийн бүрээс дээрх угалзнууд юм. Хамгийн гол нь эдгээр хээнүүдийг заавал ч үгүй хооронд нь хольж, хослуулсан харагдана.

цааш үзэх