Хайх

Мини тренд: Мөсөн хатан хаан

Мини тренд: Мөсөн хатан хаан

Таны сонорт

Text: Ө.Тодгэрэл


Бүсгүйчүүд бид Монголын хүйтэн өвлийг даван туулахын тулд хамгийн дулаан хувцсаа өмсөхөө бодож, зарим үед загварлаг харагдахаа мартаж орхидог шүү дээ. Харин энэхүү жижиг тренд танд дулаан бөгөөд цэмцгэр төрхийг хялбархан бүрдүүлэхэд туслах болно

Өвлийн улиралд хар бараан өнгөөр хувцаслах нь мэдээж хэрэг практикт ашигтай сонголт юм. Тэгээд ч хар өнгө ямагт загварлаг харагдуулдгаас гадна мөн бие галбиржуулдаг увьдастай гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ энэ өвөл та бусдаас онцгойрч, бүрэнхий тэнгэрт гялалзах ганцхан од шиг байхыг хүсэхгүй байна гэж үү? Бид танд Мирослава Дума, Элина Халими ба Виктория Бекхэм шиг хөлөөсөө толгой хүртэл цав цагаан өнгөөр хувцаслаж, аль эсвэл Пернил Тисбэк шиг зааны ясан өнгөтэй юбкийг саарал oversize свитертэй хослуулахыг зөвлөж байна. Ингэснээр та маш хялбархан аргаар дэгжин бас цэмцгэр харагдах болно. Гадаа -30° хэм хүрч хүйтэрч байгаа тул хувцасны сонголтоо хийхдээ ноос, ноолуур, сүлжмэл гэх зэрэг аль болох зузаан материалтайг сонгоорой. Мөн та өөрийн хувцаслалтаа илүү сонирхолтой болгохын тулд ямар нэгэн өнгөлөг аксесуар нэмэх хэрэгтэй. Үүнд тод өнгийн клач,  chic ноосон малгай, эсвэл амьтдын хээтэй гутал гээд юу ч орж болно.

Мини тренд: Мөсөн хатан хаан (фото 1)

Мини тренд: Мөсөн хатан хаан (фото 2)Мини тренд: Мөсөн хатан хаан (фото 3)

цааш үзэх