Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног дах арван гол тренд, хавар-зун 2016

Нью-Йоркийн загварын долоо хоног дах арван гол тренд, хавар-зун 2016

Ирээдүйд хэрэгтэй тэмдэглэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Том дөрөв”-ийн эхнийх буюу Нью-Йоркийн загварын долоо хоног болоод өнгөрсөн. Ингээд Америкийн тайзны гол чиг хандлагуудыг сонирхоцгооё

Мөрөн дээрх хайчилбар

Өвлийн цагт бид бүгд аль болох битүү хувцас өмсөж, дулаан байхыг хичээдэг бол зун бүх зүйл эсрэгээрээ байдаг. Магадгүй энэхүү нимгэлэх хүслээс болж тайз дээр ийм их нүцгэн мөр харагдсан байх. Мөрөн дээрх хайчилбарыг зөвхөн даашинз биш мөн ноосон цамц дээр хүртэл гаргажээ.

Пижам болон дотуур хувцас

Шинэ улиралд хослол-даашинз, гэрийн халаат болон сул загварын пижамуудыг зөвхөн гэртээ болон унтлагын өрөөндөө биш харин гэрээс гадуур өмсөхийг дизайнерууд уриалж байна.

Том хэмжээтэй, улаан цэцгүүд

Нью-Йоркийн тайзнаа төрөл бүрийн цэцэгс ихээр харагдлаа. Бүр маш ихээр шүү. Гэхдээ мэдээж хэрэг энэ нь хавар-зуны загваруудад үргэлж үзэгддэг элемент юм. Америкийн тайзнаа ноёрхсон уг трендийг хоёр чиглэлд хувааж болно. Нэгдүгээрх нь маш том хэмжээний цэцгэн чимэглэл, хоёрдугаарх нь Испани хэв маягийн улаан цэцэгс юм.

Судал болон дөрвөлжин хээ

Өргөн нарийн нь хамаагүй төрөл бүрийн судлууд дөрвөлжин хээнээс илүү эрэлттэй байлаа. Гэхдээ эдгээр хээнүүд хоёулаа ирэх улиралд ноёрхох бололтой шүү.

DIY

Давуу дээрх "чанагдсан" угалз, амжилтгүй угаалгын дараах тархсан будаг, мурий нэхсэн цамц гэх зэрэг гар аргаар хийсэн мэт харагдах загварууд эрчээ авлаа.

"Үрчийсэн" материал

Бидний бодлоор манай жагсаалтын хамгийн сонирхолтой тренд юм. Харин бүх хувцсаа, бүр жийнсээ хүртэл индүүдэх дуртай бүсгүйчүүдэд энэ чиг хандлага тийм ч тааламжтай байхгүй л болов уу.

Хуниаснууд

Зарим дизайнеруудын (Oscar de la Renta ба Proenza Schouler) хувьд хуниаснууд Испани хэв маягийн гол илэрхийлэл боллоо. Харин заримынх нь хувьд зүгээр л гоёл чимэглэлийн үүрэг гүйцэтгэж байлаа.

Хар, цагаан өнгийн хослол

Цаг үргэлж загварт оршсоор ирсэн энэхүү өнгөнүүдийн хослол дахиад л эрэлттэй боллоо. Гэхдээ энэ удаад хар цагаан өнгийн хээ биш харин эдгээр хоёр өнгө бүхий хувцаснуудаас бүрдсэн төрхийг ярьж байна. Хамгийн гол нь хувцасны загварууд аль болох минималист хэв маягтай байх хэрэгтэй.

Цагаан

Цагаан өнгө маргаангүй Нью-Йоркийн тайзны хамгийн алдартай өнгөөр тодорлоо. Хэрвээ та нямбай бол "нэл цагаан" төрх сонгоорой.

Пастел өнгө

Загварын тайзнаас пастел өнгө буух хараахан болоогүй бололтой. Чихрийн бөгөөд бүүдгэр-зөөлөн өнгөнүүд загварлаг хэвээр байна. Шинэ улиралд эдгээр өнгөнүүдтэй зөвхөн хаки /цэргийн/ ногоон, бор, beige гэх зэрэг "газрын" өнгөнүүд өрсөлдлөө.

цааш үзэх