Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног дах арван гол тренд, намар-өвөл 2016

Нью-Йоркийн загварын долоо хоног дах арван гол тренд, намар-өвөл 2016

Танд хэрэгтэй тэмдэглэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Том дөрвөл”-ийн эхнийх буюу Нью-Йоркын загварын долоо хоног болоод өнгөрлөө. Ингээд Америкийн тайзны гол чиг хандлагуудыг сонирхоцгооё

Бор өнгө

Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоунуудаас дүгнэхэд ирэх намар дан өнгийн хувцас тренд болох нь ээ. Тэр дундаа бор өнгийн хувцас хамгийн эрэлттэй байх бололтой. Ralph Lauren-ы загварын шоу л гэхэд дан бор өнгө ба түүний туяануудаас бүрдсэн байлаа.

Холилдсон хээ

Олон төрлийн хээ нэг доор цугларсан загварууд Америкийн тайз дээр ноёрхлоо. Тэгэхээр одооноос эхлэн бөөрөнхий, цэцгэн, дөрвөлжин, ирвэсний гэх зэрэг төрөл бүрийн хээнүүдийг хооронд нь хослуулж суралцах хэрэгтэй.

Үдээс

Корсетны аль эсвэл пүүзний үдээсийг санагдуулам уяанууд шинэ улиралд тренд байх болно. Гэхдээ тэдгээр уяанууд ямар нэгэн зүйл чангалах, барих, эсвэл тогтоох үүрэггүй, харин зүгээр л чимэглэлийн чанартай юм. 

Дөрвөлжин хээ

Улирал бүр хоёр гол хээнүүд хоорондоо өрсөлддөг. Энэ нь мэдээж хэрэг хөндлөн ба босоо судал ба дөрвөлжин хээ юм. Нью-Йоркд танилцуулсан загваруудаас харах нь ээ энэ удаад дөрвөлжин хээ ялалт байгуулсан бололтой.

Нил ягаан өнгө

Цагаанаас эхлээд хараар дуусах энгийн өнгөнүүд дунд нил ягаан өнгө тодорч байна.

"Персингтэй" хувцас

Нью-Йоркийн загварын долоо хоногийн зарим дизайнерууд жижиг цагираг, төмөр сүлбээр зүү, аварга том гинж гэх зэрэг хэрэгслүүдийг ашиглан шинэ цуглуулгаа чимсэн байна. Тэдгээр нь яг л "персинг" шиг харагдаж байлаа.

Хамба хил ба илгэн материал

Жил бүрийн намрын улиралд хамба хилэн материал эргээд "мода"-нд ордог. Энэ нь яг л зууны цагт эргэн ирдэг цэцгэн хээтэй адилхан юм. Магадгүй хамба хилэн болон илгэн материалтай хувцаснууд бидэнд илүү дулаахан санагдаж, зузаан харагддаг болохоор хүйтний өдрүүдэд ийм чиг хандлага үүсдэг байх.

Бичигтэй хувцаснууд

Өөрийгөө ямар нэгэн байдлаар илэрхийлэхийг хүссэн хүмүүст зориулж дизайнерууд бичигтэй хувцаснууд бүтээж байна. DKNY брэндийн Дао-Йи Чоу ба Максвелл Осборн нарын хувилбар хамгийн сонирхолтой нь байх болно.

Ил гарсан мөр

Бараг бүх дизайнерууд нэгэн зэрэг ил гарсан мөртэй загварууд танилцууллаа. Зарим нэг нь сул загвартай свитерийн мөрийг буулгаж, харин зарим нь далий энгэртэй цамц ба даашинз урласан байв.

Хайчилбар

Энэхүү жижиг тренд дараагийн намрын улиралд сүрхий том зүйл болж хувирахгүй ч гэлээ, тэмдэглээд авахад илүүдэхгүй л болов уу. Майкл Корс хүртэл энэ давлагаанд нэгдэж, босоо хайчилбартай даашинз танилцуулсан байна.

цааш үзэх