Хайх

Парисын загварын долоо хоног дахь 12 гол тренд, хавар-зун 2016

Парисын загварын долоо хоног дахь 12 гол тренд, хавар-зун 2016

Ирээдүйд хэрэгтэй тэмдэглэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Их дөрвөл”-ийн сүүлийнх буюу Парисын загварын долоо хоног үүгээр өндөрлөлөө. Ингээд Францын тайзны гол чиг хандлагуудыг сонирхоцгооё

Рок төрхүүд

Энэ удаад зөвхөн Эди Слиман биш харин бусад олон дизайнерууд рок-н-ролл сэдэв хөндлөө. Зарим нь рок хөгжмөөс санаа авч, зарим нь өөр ертөнц төсөөлж цуглуулгаа бүтээжээ. Харин Louis Vuitton-д зориулан туйлын рок цуглуулга бэлдсэн Николя Жескьер "Евангелион" анимэйшн киноноос урам авсан байна.



1990-ээд он

1990-ээд оны хэв маяг Парисын тайз дээр хэвшил болсон спорт загвар эсвэл тод өнгүүдээр илэрсэнгүй. Харин түүний оронд анхаарлын төвд лакан арьстай богино юбка ба гэрэлтсэн хар топын хослол, аварга том сунасан свитер, үзэмж муутай хэрнээ тачаангуй төрх, минимализм бас гранж стильтэй байлаа.



Зангилаа ба эрвээхий зангиа

Энэхүү жижиг тренд "Их дөрвөл"-ийн бүх хотуудаар дамжин өнгөрлөө. Парисын загварын долоо хоног дахь Rochas-ын шоу дээр Moschino-гийн загвартай ижил аварга хэмжээтэй эрвээхий зангиа харагдлаа.



Хуниас

Тийм ээ, өмнөх гурван хотуудынх шиг энд ч бас хуниаснууд олноороо байлаа.



Дотуур хувцас

Бүх нийтийн сонирхож эхэлсэн дотуур хувцасны сэдвийг Парисын дизайнерууд ч мөн адил тойрч гарсангүй. Эди Слиман л гэхэд энэ улиралд зөвхөн дотуур хувцас санагдуулам хослол даашинзууд танилцууллаа. Харин Александр Ванг сүүлийн цуглуулгаа бүтээхдээ Кристобаль Баленсиагагаас үлгэр жишээ авахаа больж, бүх моделиудыг унтлагын гэмээр пижам ба шаахайнуудтай тайзнаа гаргалаа.



Нугалаас

Саяхны нэгэн зун нийтийн зах зээл дээр бараг бүх зүйл нугалаастай байсан тул энэ тренд дахин эргэн ирэхэд тийм ч их сэтгэл хөөрсөнгүй. Гэхдээ Nina Ricci-гийн уруулын будгийн ор үлдсэн нугалаастай даашинз гэх мэт зарим загварууд анхаарал татаж чадлаа.



Титэм

Энэхүү тренд гуравхан дизайнерын шоу дээр харагдсан ч бид чиг хандлагуудын жагсаалтдаа оруулахаар шийдлээ. Титэм гэх өхөөрдөм чимэглэл 1990-ээд онд Кортни Лавын ачаар "моод"-нд орж байсныг бүү мартаарай.



Илгэн материал

Илэг бол маш үзэсгэлэнтэй бөгөөд ихэмсэг материал юм. Тиймээс бид энэ трендийг тайзнаа харахдаа маш их баяртай байлаа. Ялангуяа энэ удаа дизайнерууд энгийн ковбой загварын хүрэм биш харин Надеж Ване-Сибульски Hermès-д зориулсан шиг гайхамшигтай сайхан даашинз зэрэг гэнэтийн загваруудаа танилцууллаа.



Ил гарсан мөр

Дизайнерууд олон төрлийн аргаар эмэгтэй хүний үзэсгэлэнт мөр лүү анхаарал хандуулж байна. Зарим нь зуны хөнгөн кофтон цамцны захыг доошлуулснаар мөрийг нүцгэлж, өөр хэсэг нь мөрөн дээр нь хайчилбар хийж, харин бусад нь хормогч санагдуулам даашинз санал болгоод эмэгтэй хүний эмзэгхэн биеийг тодотгож байв. Харин Раф Симонс мөрний шугамыг бөөрөнхийлж, маш зөөлөн бөгөөд энхрий төрх гаргалаа.



Судал, дөрвөлжин хээ

Миланд судалтай хээ нь дөрвөлжин хээг илт "дийлж" байсан бол Парист  хоёулаа л тайз дээр тэнцүүхэн ноёрхлоо.



Торон сүлжээс

Торон сүлжээс, нэхээс, гэрэлтсэн материал одоо хүртэл "моод"-ноос гараагүй байна. Эмэгтэй хүний бие аливаа хувцаснаас илүү загварлаг харагддаг бололтой.



Үрчийсэн материал

"Их дөрвөл"-ийн бүх хотуудаар үзэгдсэн бас нэгэн сэтгэл булаам тренд. Индүүгээ холдуулж, хайхрамжгүй төрхийг эрхэмлэцгээе.

цааш үзэх