Хайх

Парисын загварын долоо хоног дээрх онцлох гуталнууд

2018 оны тренд гуталнууд

Text: Бюро 24/7

Парисын загварын долоо хоног өндөрлөснөөр ийнхүү дэлхийн томоохон дизайнерууд намар-өвөл 2018 улирлын шинэ цуглуулгуудаа албан ёсоор танилцуулж дууслаа. Бид өмнө нь Милан ба Нью-Йорк хотуудын тайзнаа гарсан онцлох гуталнуудыг харуулсан бол, одоо Парист үзэгдсэн чиг хандлагуудыг тоймлон хүргэж байна.

Парист дизайнерууд үзэмжгүй пүүз, урлагийн бүтээл мэт тод өнгийн хээтэй түрийтэй гутал, урт шөвгөр хоншоортой туфли гэх зэрэг өмнөх улирлын үндсэн загваруудыг дахин нэг удаа онцолсон байгаа. Энд мөн атлас материалтай, гялалзсан чимэглэлтэй туфли, шөвгөр хоншоортой борооны гутал, өвдөг давсан урттай дөрвөлжин хээтэй гутал гэх зэрэг хэд, хэдэн өвөрмөц загварууд үзэгдсэн нь шинэ трендүүдийг эхлүүлсэн юм.

 

цааш үзэх