Хайх

Шинэ "it" цүнх: Хот болон далайн эрэг дээр барихад тохиромжтой сүлжмэл сагс

Жейн Биркинийн мөрөөр

Шинэ "it" цүнх: Хот болон далайн эрэг дээр барихад тохиромжтой сүлжмэл сагс

Text: Бюро 24/7

Сүрлэн, хулсан эсвэл даавуун хийцтэй, багтаамж сайтай сагснууд өнөөдөр хаана ч зохимжтой харагдах загварлаг сонголт болоод байна

Алдарт жүжигчин Жейн Биркин карьерынхаа эхэн үед сагсан цүнх барих дуртай байсныг бүсгүйчүүд та бүгд сайн санаж байгаа байх. Тэрбээр сагсан цүнхээ анх Францын Лазур эрэг дээрх нэгэн жижиг хотоос худалдан авч, Парис хотод авчран загварын салбарынхны дунд шинэ "моод" үүсгэж байсан юм. Жейн тэрхүү цүнхийг өдрийн цагт трапеци хэлбэрийн жийнсэн өмд ба цагаан футболкатай хослуулж, харин үдэшлэгт явахдаа хагас гэрэлтэх даашинз дээр чимэглэл болгон барьдаг байсан билээ. Ерөнхийдөө энэхүү сүлжмэл сагс нь 1970-аад оны богем хувцаслалттай хамгаас илүү зохицдогийг Биркинийн олон төрлийн дүр төрхүүдээс олж харах боломжтой. Тариачдын хэв маягтай сул загварын хиппи цамц, богино жийнсэн шоорт, цэцгэн хээтэй сарафан, богино тайралттай өргөн өмд, илгэн материалтай хагас түрийтэй гутал, нарийхан мөртэй даавуун майк гэх зэрэг хувцаснууд нь энэ цүнхний төгс хос болно гэдэгт та итгэж болно шүү.

Шинэ "it" цүнх: Хот болон далайн эрэг дээр барихад тохиромжтой сүлжмэл сагс (фото 1)

Жейн Биркин, 1970-аад он

Елена Перминова ба Алекса Чанг

Оксана Он

Камиль Роу

Шинэ "it" цүнх: Хот болон далайн эрэг дээр барихад тохиромжтой сүлжмэл сагс (фото 2)

Жанна Дама

Шинэ "it" цүнх: Хот болон далайн эрэг дээр барихад тохиромжтой сүлжмэл сагс (фото 3)

 

Цааш үзэх