Хайх

Стилистийн зөвлөгөө: Ирвэсний хээг өдөр тутамдаа нэвтрүүлэх нь

Стилистийн зөвлөгөө: Ирвэсний хээг өдөр тутамдаа нэвтрүүлэх нь

Text: Бюро 24/7

"Ирвэсгүй дэлхий гэж үү? Хэн тийм газар амьдрахыг хүсэх юм бэ?!" хэмээн домогт загварын редактор Диана Вриланд хэлсэн байдаг. Ихэнх бүсгүйчүүд ирвэсний хээг овор нэмдэг, хэтэрхий хичээсэн харагдуулдаг гэх ташаа ойлголттой байдаг ч, бусад хувцастай хослуулах зөв аргыг нь олбол эсрэгээрээ маш загварлаг, өөртөө итгэлтэй харагдах боломжтой юм шүү.

IИрвэсний хээг өдөр тутамдаа нэвтрүүлэх хамгийн эрсдэл багатай, энгийн арга бол хувцаслалтдаа зөвхөн нэг ширхэг ирвэсний хээтэй эд зүйл оруулах юм. Харин бусад хувцсыг ирвэсний хээтэй ойролцоох өнгийн буюу байгалийн бор, шар, ногоон, хүрэн өнгөтэй байхаар сонгох хэрэгтэй.

Стилистийн зөвлөгөө: Ирвэсний хээг өдөр тутамдаа нэвтрүүлэх нь (фото 1)

  1. Шулуун эсгүүртэй ноолууран цамц. Vince
  2. Энэ улирлын гол трендээр нэрлэгдэж байгаа ирвэсний хээтэй цув. Stella McCartney 
  3. Бор-ногоон өнгийн шулуун брюк өмд. Erika Cavallinie
  4. Илүү дутуу чимэглэлгүй, цэмцгэр гар цүнх. Calvin Klein 205W39NYC
  5. Виктория хатны үеийн хагас түрийтэй гутал. By Far


IIХарин энэ бол илүү зоригтой бүсгүйчүүдэд тохирох хувилбар. Хувцаслалтдаа нэг биш хоёр ирвэсний хээтэй хувцас оруулаад үзье. Гол нь ингэхдээ аль болох нэгэн жигд өнгийн, ижил хэмжээний хээтэй хоёр хувцас хослуулах хэрэгтэй. Яг л хослол мэт. Илүүдэл чимэглэл, тод өнгө нэмсний хэрэггүй шүү.

Стилистийн зөвлөгөө: Ирвэсний хээг өдөр тутамдаа нэвтрүүлэх нь (фото 2)

  1. Халаастай мини юбка. Zara
  2. Сул эсгүүртэй товчтой цамц. Zara
  3. Өвөрмөц хэлбэртэй ч илүү дутуу детальгүй минимал цүнх. Wandler
  4. Минимал хэв маягт дуртай хэн бүрд таалагдах цагаан өнгийн угладаг гутал. Neous


IIIЖийнсэн өмд, кет ба сул загварын топ зэргийн чөлөөт хувцаслалтыг илүү сонирхолтой болгохыг хүсвэл ирвэсний хээтэй гар цүнх сонгож болно.

Стилистийн зөвлөгөө: Ирвэсний хээг өдөр тутамдаа нэвтрүүлэх нь (фото 3)

  1. Арьсанд таатай мэдрэмж өгөх, зөөлөн материалтай футболка. Monki
  2. Сонирхолтой эсгүүрийнхээ ачаар тансаг харагдах чадвартай цагаан өнгийн жийнсэн өмд. H&M
  3. Сонгодог хэлбэрийн ирвэсний хээтэй гар цүнх. A.P.C.
  4. Завсрын өнгийн oversize хүрэм. Төгс загвар! Raey
  5. Сонгодог "бохир" кет. Golden Goose Deluxe Brand

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх