Хайх

Street Style чиг хандлага: Корсет

Street Style чиг хандлага: Корсет

Сэргэн мандалтын үе

Text: Ө.Тодгэрэл


Эрт дээр үеэс эхлэн эмэгтэй хүний галбирыг улам сайхан харагдуулж ирсэн корсет загвар одоо street style хувцаслалтын хамгийн том тренд болоод байна

Намар-өвөл 2016 улиралд сэргэн мандалтын үеийн готик атлаа романтик хэв маяг моодонд орсонтой холбогдуулан өнөө цагийн street style ертөнцөд корсет загвар хүчээ авах боллоо. Зуу гаруй жилийн түүхтэй энэхүү эртний аксесуарыг бүсгүйчүүд анх дотуур хувцасны зориулалтаар ашигладаг байсан бол өнөөдрийн street style одууд, загварын редакторууд, стилистүүд ба алдартнууд корсетыг илүү орчин үеийн уур амьсгалд оруулж, хувцасны гадуур өмсөх болжээ.

Street Style чиг хандлага: Корсет (фото 1)

Prada ба Victoria Beckham нарын намрын загварын шоун дээр гол үүрэг гүйцэтгэсэн корсет загварыг та маш олон янзаар зохицуулах боломжтой. Тухайлбал Ким Кардашьян, Кайли Женнер нар корсетыг том хэмжээтэй урт пудволкон дээгүүр давхарлаж, өвдөг давсан түрийтэй гуталтай хослуулах дуртай. Алдарт стилистүүд болох Наташа Голденберг, Кейт Фолей нар энэ аксесуарыг цэцгэн хээтэй урт даашинз дээгүүр өмссөнөөр, эртний эмэгтэйлэг төрх бүрдүүлэхийг санал болгодог. Харин Их Британийн Vogue сэтгүүлийн загварын редакцийн захирал Сара Харрис корсетыг захтай цамц ба шулуун брюк өмдтэй хослуулж, хувцаслалтандаа эрэгтэйлэг аяс нэмж өгсөн байдаг.

Ерөнхийдөө корсет загварын трендийг өдөр тутамдаа хэрэгжүүлэхийн тулд хамгийн чухал нэг дүрмийг баримтлахад л хангалттай. Тэр нь давхарлаж өмсөх арга юм. Ноосон цамц, пудволк, даашинз, пальто, хүрэм гээд байж болох бүхий л хувцас дээр корсетыг давхарлаж, гэнэтийн шийдэл гаргах хэрэгтэй юм шүү бүсгүйчүүдээ.

цааш үзэх