Хайх

Чиг хандлага: Урт шилэн оймснууд эргэн ирлээ

Чиг хандлага: Урт шилэн оймснууд эргэн ирлээ

Өнгөрсөн үеэс ирж буй мэндчилгээ


Дизайнеруудын тушаалаар, эмэгтэйчүүдийн хүсэлтээр энэ намар кабаре бүжигчдийн хувцасны шүүгээнээс урт торон оймснууд чиг хандлага болон ирж байна

Ганган бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд байх хувцасны нэрс шинэчлэгдлээ. Наяад оны панк, ерээд оны гранж хэв маягийн тухай лавлах бичлэгт байдаг маш олон зүйлстэй хослуулах торон оймс моод болж байна.  Хурц мөртэй хантааз, урт цуулгатай юбка, шулуун юбка, шулуун гялгар арьсан юбка, урт үстэй шуба, жижиг цэцгэн хээтэй богино даашинзууд болон нарийнхан, бариу шувтан өмд зэргийг дизайнерууд санал болголоо. Торон шилэн оймс өмсөж, намрын гангараа хийхдээ Saint Laurent, Giamba, Proenza Schouler, Vivienne Westwood Red Label, Custo Barcelona зэрэг загварын орднуудын үзүүлбэрээс, мөн Дебора Харри, Мадонна, Кортни Лав нарын ретро зургуудаас санаа авч, төрх бүтээхийг загварын мэргэжилтнүүд зөвлөж байна. 

цааш үзэх