Хайх

Өвлийн гадуур хувцасны хөтөч

Дулаахан бас загварлаг

Өвлийн гадуур хувцасны хөтөч
Хэрвээ та одоо хүртэл өвөлд тохирсон гадуур хувцас олоогүй байгаа бол яаравчилсан нь дээр шүү. Учир нь дөрөвдүгээр сар хүртэл цас орсоор л байх болно. Тэгэхээр шинэ улирлын бүх трендүүдийг анхаарч, хэрхэн дулаалах талаар доороос уншаарай

Урт пальто

Ээж нар охиддоо үе дамжуулан хэлдэг ганц зөвлөгөө юу билээ? Мэдээж хэрэг заавал малгай өмсөх ба нуруугаа ил гаргаж болохгүй шүү гэсэн хоёр дүрэм юм. Харамсалтай нь ихэнх дуулгаваргүй бүсгүйчүүд 25-30 наснаасаа л тэр зөвлөгөөг дагаж эхэлдэг шүү дээ. Аз болж энэ улиралд загварын тайзууд дээр шагай хүрсэн урт пальтонууд ноёрхож, шинэ тренд үүсгэлээ.

Өвлийн гадуур хувцасны хөтөч (фото 1)

Disable your ad blocking software to view this content.

 

 

Том хэмжээс, зөөлөн дүрс

Өвлийн улиралд хөнжил дотроо нуугдаж, гэрээс гармааргүй хүсэл хүн бүрд төрдөг. Энэ нь хэдийгээр маш ойлгомжтой бөгөөд үндэслэлтэй ч гэлээ тэр бүр биелээд байдаггүй хүсэл билээ. Тэгэхээр дулаахан байх хүсэлдээ бага ч болов ойртохын тулд зөв гадуур хувцас сонгох хэрэгтэй. Жишээ нь хаваастай, аварга том өдөн куртка, oversize пальто, эсвэл дотортой пончо нь хөнжлөөс тань дутахааргүй дулаахан байх болно.

Өвлийн гадуур хувцасны хөтөч (фото 2)

Disable your ad blocking software to view this content.

 

 

Нэхий

Нэхий хүрэм нь Монголын хүйтэн улиралд тун тохиромжтой байдаг. Нэгдүгээрт энэ нь маш дулаахан гадуур хувцас. Хоёрдугаарт зөв загвараа сонговол дэгжин харагдах болно. Тухайлбал Chloé-гийн шоу дээр гарч ирсэн газар шүргэм урттай нэхий нь энэ улирлын нэг онцлох тренд юм. Аль эсвэл нэхий захтай ганган пальто гэх мэт нэхийний бага зэрэг оруулгатай гадуур хувцас сайхан харагдана.

Өвлийн гадуур хувцасны хөтөч (фото 3)

 

Disable your ad blocking software to view this content.

 

Үслэг эдлэл ба хиймэл үс

Газар хүрсэн урттай тансаг шуба өмссөн бүсгүйчүүд Монголд их үзэгддэг. Мөн богино шуба ба минжин малгай гээд ер нь л Монголчууд үслэг эдлэлд дуртай билээ. Харин сүүлийн үед бүсгүйчүүд заавал жинхэнэ гэлтгүй хиймэл үстэй ба тод өнгийн хүрэм өмсөх нь харьцангуй олшроод байгаа нь авууштай юм. Юутай ч шинэ улиралд жинхэнэ, хуурамч нь хамаагүй бүх үслэг эдлэл загварлаг харагдах болно.

Өвлийн гадуур хувцасны хөтөч (фото 4)

 

Disable your ad blocking software to view this content.

 

Дөрвөлжин хээтэй пальто

Энэ улиралд дөрвөлжин хээтэй гадуур хувцас нэлээд хүчээ аваад байна. Зөвхөн тахь ба ирвэс гэх зэрэг амьтдын хээ нь л энэхүү хээтэй өрсөлдөх магадлалтай байна. Энгийн хар курткээ ирвэсний хээгээр солих зоригтой бүсгүйчүүд ховор тул дөрвөлжин хээтэй пальто нь илүү амар хувилбар юм.

Өвлийн гадуур хувцасны хөтөч (фото 5)

 

Disable your ad blocking software to view this content.

 

Нөмрөг

Монголын цаг агаарт тийм тохиромжтой биш ч маш үзэсгэлэнтэй гадуур хувцас. Өвлийн хүйтэн өдөр нөмрөг эсвэл пончо нь таныг хангалттай дулаацуулахгүй байх магадлалтай. Гэхдээ хот дотор машинтай явдаг нэгэнд энэ нь асуудал болохгүй л болов уу. Өндөр захтай ба үслэг дотортой загвар нь өвлийн улиралд илүү тохиромжтой гэдгийг анхаараарай.

Өвлийн гадуур хувцасны хөтөч (фото 6)

 

Disable your ad blocking software to view this content.

 

Ө.Тодгэрэл

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх