Хайх

Юу худалдаж авах вэ: Биед эвтэйхэн, өдөр тутмын хувцаслалт

Ажил, сургуульд явахдаа мөн орой нь үдэшлэг дээр гангарч болох универсал төрхүүд

Юу худалдаж авах вэ: Биед эвтэйхэн, өдөр тутмын хувцаслалт

Text: Бюро 24/7

Улирал бүр шинэчлэгдэх чиг хандлагыг сайтар судалдаг хэрнээ өдөр тутамдаа тэдгээрийг хэрэгжүүлэх, энгийн хувцаснуудыг хооронд нь хослуулах тал дээр багахан асуудалтай тулгарч байгаа бол бидний бэлдсэн энэхүү хөтчийг анхааралдаа аваарай. Доорх гурван төрх их хотын бүсгүйчүүдэд төгс тохирох бөгөөд биед эвтэйхэн, ямар ч үед өмсөж болох давуу талтай.

IЦэцгэн хээтэй намирсан юбканы ачаар энэ төрх нь маш зөөлөн, нүдэнд дулаахан байх болно. Харин хар өнгийн топ ба балерина гутлыг нөхцөл байдлаас шалтгаалан юбканаас гадна сул эсгүүртэй брюк өмд, шулуун жийнсэн өмд гээд бүхий л төрлийн хувцастай хослуулж болно.

Юу худалдаж авах вэ: Биед эвтэйхэн, өдөр тутмын хувцаслалт (фото 1)

  1. Энгийн торгон топ. H&M
  2. Төгс хэмжээтэй, ямар ч хувцастай зохицох, beige өнгийн гар цүнх. Acne Studios
  3. А хэлбэрийн цэцгэн хээтэй юбка. Zara
  4. Алтадсан гуулиар хийгдсэн бөгж. Jour De Mistral
  5. Жижиг шигтгээ бүхий минимал бөгж. Сахарок
  6. Жижиг чимэглэлтэй чокер зүүлт. Wannabe
  7. Хөлд эвтэйхэн, загварлаг балерина гутал. Zara

II Энэхүү өдөр тутмын биед эвтэйхэн төрхөнд жийнсэн өмд гол үүрэг гүйцэтгэнэ. Олон төрлийн саармаг өнгийг хооронд нь хослуулснаар төрх тань илүү баялаг, сонирхолтой болно. Мөн энэ улиралд тренд болсон зууван хэлбэр бүхий унжлагатай, урт хүзүүний зүүлт нь анхаарал татах деталь болж өгөх юм.

Юу худалдаж авах вэ: Биед эвтэйхэн, өдөр тутмын хувцаслалт (фото 2)

  1. Зөөлөн өнгийн даавуун футболка. H&M
  2. Зах хэсгээрээ өвөрмөц детальтай энгийн товчтой цамц. Mango
  3. Улирлын хамгийн загварлаг эсгүүр гэгдэж байгаа өндөр суудалтай, шулуун жийнсэн өмд. Энэ эсгүүр нь бүх төрлийн галбирт сайхан зохидог юм шүү. Raey
  4. Минимал дизайнд дуртай хүмүүст энэ брэндийг санал болгох байна. Lutz Morris
  5. Урд хэсгээрээ V хэлбэр бүхий хайчилбартай гутал хөлийг илүү урт болгож харагдуулдаг. Uterqüe
  6. Грекийн бурхны дүрслэлтэй хүзүүний зүүлт. Wonderlust + Co
  7. Нарийн гинжтэй алтан өнгийн хүзүүний зүүлтийг олон давхарлаж зүүх нь их гоёмсог харагдана. Wonderlust + Co

IIIЗуны улирлын хамгийн загварлаг хувцаснуудаас бүрдсэн төрх. Өргөн кюлот өмд, бөмбөгөр ханцуй бүхий романтик топ, хувин хэлбэртэй гар цүнх ба угладаг mule гутал.

Юу худалдаж авах вэ: Биед эвтэйхэн, өдөр тутмын хувцаслалт (фото 3)

  1. V ухлаадастай, бөмбөгөр ханцуйтай, романтик топ. Mango
  2. Dries van Noten брэндэд ажиллаж байсан дизайнерын санал болгох улирлын тренд өмд. Christian Wijnants
  3. Винтэж уур амьсгалтай ээмэг. Simone Rocha
  4. Өөдрөг өнгөтэй, хувин хэлбэрийн гар цүнх. Nico Giani
  5. Элгэн материалтай, өсгийгүй угладаг гутал. Iris & Ink

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх