Хайх

Жийнсэн өмдний тренд: Дива загварууд

Жийнсэн өмдний тренд: Дива загварууд

Этгээд хувилбар

Text: Buro.Mongolia


Энэ улиралд энгийн жийнсэн өмдийг түр мартаж дива нарт л зориулсан гэмээр шигтгээ, өдөөр чимэглэсэн хэтрүүлэгтэй загваруудыг анхааралдаа аваарай. Учир нь тийм ч түгээмэл биш эдгээр загварууд street style зурагчдын хараанд өртөж, Рианна, Дуа Липа зэрэг алдартнуудын өдөр тутмын сонголт болоод байна.

Veronica Beard, Golden Goose брэндээс шигтгээтэй загварыг олох боломжтой бол Hellessy брэнд цацагтай хувилбарыг санал болгожээ. Түүнчлэн Dolce & Gabbana, Marques' Almeida нарын шинэ цуглуулгад өдөн чимэглэл, төрөл бүрийн даавууны өөдсөөр чимэглэсэн загварууд багтжээ. Хамгийн гол нь этгээд чимэглэлтэй эдгээр загварууд богино тайралттай трапеци, "ээжийн" жийнс, скинни гээд төрөл бүрийн силуэттэйгээр худалдаанд гарснаараа давуу талтай юм.

Дива загварын жийнсэн өмдийг загварчлан өмсөхдөө цагаан футболка, тренч цув, сонгодог загварын пальто зэрэг аль болох энгийн загваруудтай хослуулан өмсөөрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх