Хайх

Зуны цагт урт түрийтэй гутал өмсөх зургаан арга

Зуны цагт урт түрийтэй гутал өмсөх зургаан арга

Загварын долоо хоногуудаас санаа авсан нь

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Зуны үслэг эдлэл эсвэл хэт богино шорт гэх зэрэг амьдралд ойр биш чиг хандлага шинэ улирал болгон гардаг билээ. Харин энэ зун урт түрийтэй арьсан гутал chic сонголт болох нь ээ

Улирал болгоны шоу дээрээ урт болон богино түрийтэй гутлыг богино юбкатай хослуулан гаргах дуртай Louis Vuitton-ны загвар зохион бүтээгч Николя Гескьерийн ачаар энэхүү чиг хандлага үүссэн байх магадлалтай. Аль эсхүл street style зурагчдын анхаарлыг өвөрмөц хувцаслалтаараа татах дуртай загварлаг охид ч үүнд нөлөөлсөн байж магад.
Ямартай ч бид Милан болон Парисын өнгөрсөн загварын долоо хоногийн үеэр нүдэнд туссан street style зургуудыг цуглууллаа. Үүнээс харахад урт түрийтэй гуталтай богино юбка нь хамгаас зохицдог нь үнэн болж таарлаа. Энэ нь Louis Vuitton-ны трапец хэлбэртэй юбка, цамцан даашинз, эсвэл 1960-аад онд алдартай байсан Твиггигийн хэв маягтай богино даашинз байж болох юм.

Зуны цагт урт түрийтэй гутал өмсөх зургаан арга (фото 1)

Зуны цагт урт түрийтэй гутал өмсөх зургаан арга (фото 2)

Зуны цагт урт түрийтэй гутал өмсөх зургаан арга (фото 3)

Зуны цагт урт түрийтэй гутал өмсөх зургаан арга (фото 4)

цааш үзэх