Хайх

Buro. Stories: Б.Намуунтай өнгөрүүлсэн нэг өдөр

Buro. Stories: Б.Намуунтай өнгөрүүлсэн нэг өдөр

Powered by Porsche

Text: Buro.Mongolia


Продюсер: Buro.Mongolia
Бичлэг: March Nine Media
Зураг: March Nine Media

Улсынхаа хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж буй хөдөлмөрч эрхмүүдийг онцолж, тэдний энгийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг харуулдаг BURO. Stories цувралын ээлжит дугаарт Женко Тур Бюро ХK -ийн Гүйцэтгэх Захирал, Намуун Хүүхдийн Сан ТББ-ын тэргүүн, Монголын анхны мессенжер memeChat-ын үүсгэн байгуулагч, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн ерөнхийлөгч Б.Намууныг урьж оролцууллаа.

Buro. Stories: Б.Намуунтай өнгөрүүлсэн нэг өдөр (фото 1)

BURO. Stories цувралын эхний улирлыг бид Porsche брэндтэй хамтран бүтээж байгаа билээ. Бид оролцогч бүрийг гэрийнх нь үүднээс Porsche брэндийн автомашинтай очиж аван, өглөөнөөс эхлээд орой хүртэл хамтдаа байж, өдөр тутмынх нь ажлуудыг амжуулахын зэрэгцээ хүмүүсийн хамгийн ихээр сонирхдог асуултуудын хариуг авч, ерөнхийдөө тэдний ердийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг ямар нэгэн хачир нэмэлгүйгээр яг л байгаагаар нь харуулах болно.

Buro. Stories: Б.Намуунтай өнгөрүүлсэн нэг өдөр (фото 2)

Ингээд хоёрдугаар дугаарын гол баатрыг бид одоогийн зах зээл дээрх хамгийн спортлог SUV гэгддэг Porsche Macan автомашинтай очиж авсан юм. Бид энэхүү аяллынхаа хүрээнд Монголын залуу үеийн хөдөлмөрч бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Намууны хийж буй сайн үйлсийн болон нийгмийг чиглэсэн ажлууд, мөн старт-ап бизнесүүдийг дэмжих төслүүдтэй нь илүү дэлгэрэнгүй танилцахын зэрэгцээ гэр бүлийнх нь халуун дулаан уур амьсгалыг дурандаа буулгаж авлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх