Хайх

Аравдугаар сарын зурхай: Өөрчлөлт, хувьсал хийх цаг үе тохиож байна

Аравдугаар сарын зурхай: Өөрчлөлт, хувьсал хийх цаг үе тохиож байна

Text: Buro.Mongolia


Энэ сар жинлүүр, үхрийн ордонд нар, сарны хиртэлт тохиож, мөн хилэнцийн ордныхны сар эхэлж буйтай холбогдуулан зурхайн ордуудад маш том эргэлт, хувьсалт хийх боломж тохиож байна.

Аравдугаар сард ерөнхийдөө бүрхэг, сэтгэл санаа бага зэрэг хямарсан өдрүүд үргэлжлэх хэдий ч од эрхэс бидэнд азтай, одтой өдрүүдийг ч гэсэн харамгүй хайрлах төлөвтэй байгаа аж. Учир нь энэ сарын 8-ны өдөр Сугар гараг охины ордны зүг шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр аз завшаан, хайр дурлалын асуудлууд эергээр шийдэгдэх болно. Харин 11-ний өдөр Ангараг гараг Хилэнцийн ордны зүг рүү байрласнаар ажил төрөл дээр бага зэрэг асуудал гарч болзошгүй. Түүнчлэн энэ сарын 23-ныг дуустал нар жинлүүрийн ордонд байрлаж байгаа учраас аль болох хүнтэй маргалдахгүй, асуудлыг зөв талаас нь харж эергээр сэтгэх хэрэгтэй. Мөн хайртай дотнын хүмүүстэйгээ цаг гаргаж ярилцахыг зөвлөж байна.

Ийнхүү орд бүрийн дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.


Хонь

Энэ сард хонины ордныхон хэн нэгэнд сэтгэлээ нээж, ярилцах хэрэгтэй. Аль эсвэл зүрхэндээ тээж явдаг хүндээ сэтгэлээ илчилбэл бүтэх магадлал өндөртэй байна. Шинээр ажлын хамтрагч эсвэл найзтай болох ба тэр хүн таны амьдралд том нөлөө үзүүлж магадгүй. Мөн мөрөөдөлдөө хүрэхийн тулд бага зэрэг хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Зүгээр л мөрөөдөөд бүх зүйл бүтчихгүй шүү дээ. Тиймээс энэ сар өөрийгөө дайчилж, зорилгоо тодорхойлоорой.

Үхэр

Энэ сард тохиох хоёр удаагийн сар хиртэлт таны амьдралд хүчтэй нөлөө үзүүлнэ. Эхнийх нь танд аз завшаан, эд хөрөнгийг бэлэглэх бол дараагийнх нь танд дарамт шахалт, шаналал авчрах магадлалтай байна. Үүнд сэтгэл санаагаа бэлдэж, асуудлыг аль болох томруулахгүйгээр шийдэх хэрэгтэй. Хилэнцийн ордны сар үхэл болон дахин төрөлт гэсэн тодотголтой байдаг учир үйл хөдлөлөө хянаж, амьдрал богино гэдгийг ухаараарай хэмээн гараг эрхэс танд зөвлөж байна.

Ихэр

Аравдугаар сарын дундуур ихрийн ордныхны сэтгэл санаа бага зэрэг тавгүйтэх талтай байна. Гэвч энэ нь сарны хиртэлтийн нөлөө учир өөрийгөө хэт их зовоох шаардлагагүй. Хайр дурлалын асуудал дээр одтой байна. Хүн өгснийхөө хэрээр авдаг учир тэнцвэртэй байдлыг эрхэмлэхийг гараг эрхсээс тань сануулжээ. Мөн өөрийгөө бага зэрэг амрааж, сэтгэл санаагаа удирдаж сурах хэрэгтэй байна.

Мэлхий

Энэ сар амлалт өгөхөөс зайлсхийгээрэй. Жаргалтай үедээ бүү амлалт өг гэдэг үг байдаг шүү дээ. Өөрийгөө сонсож, сэтгэлд чинь яг юу буглаад байна вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Ингэснээр түгшсэн бодлууд арилж, амьдралд тань үүсээд байгаа асуудлуудад гаргалаа олдож мэднэ. Мөн хилэнцийн ордны сар танд ээлтэй байх учир өмнө нь хийхийг хүсэж байсан ч зориглоогүй алхмуудаа оролдоод үзэхэд гэмгүй.

Арслан

Хөнгөмсөг, хайнга зангаа засах цаг болсон гэдгийг гараг эрхэс сануулж байна. Юманд хөнгөн хуумгай хандсаны үр дагавар нь одоо танд мэдэгдэхгүй ч дараа нь бүр том асуудал болж мэдэх юм. Арслангийн ордныхон төрөлхийн азтай, одтой төрсөн байдаг ч зарим зүйлээс дутаж сурах хэрэгтэй. Энэ сар хостой хүмүүсийн хайр дурлалын харилцаанд эерэг өөрчлөлт гарч, илүү аз жаргалтай болох магадлалтай.

Мөн өөрийгөө амрааж, зав гарвал аль болох гэртээ байж сэтгэл болон биеэ амраагаарай.

Охин

Энэ сар охины ордныхон бага зэрэг стресстэй байх магадлалтай. Иймд стрессээ тайлах шинэ хобби, зуршлуудыг туршиж өөртөө хэвшүүлээрэй. Заримдаа бид хүмүүсийг амьдралаасаа хасах хэрэгтэй болдог. Энэ сарын сүүлээр бага зэрэг атаархалтай нүүр тулж магадгүй ба үүнийг даван туулах цорын ганц арга бол тэсвэр тэвчээр юм шүү. Энэхүү атаархлаас үүдэн таны итгэж байсан хэн нэгэн, аль эсвэл дотнын хүн тань амьдралаас тань холдон одож магадгүй.

Энэ сар хилэнцийн ордны сар учир охины ордныхон өөрийгөө эрхлүүлж, багахан зүйлээр ч болтугай шагнах хэрэгтэй гэдгийг мартуузай.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхонд аравдугаар сар маш жаргалтай өдрүүдийг бэлэглэж байна. Хэрэгцээгүй бодлуудаа авч хаяж, өөрийн зорилгодоо л төвлөрөх хэрэгтэй. Та бүхнийг мөнгө, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийг илтгэдэг сугар гараг захирдаг тул аливаа асуудалд толгойгоо гашилгаж, хэт их шаналах хэрэггүй. Зарим өдрүүдэд зүгээр л өөрийгөө амрааж, шинэ зүйлсийг туршиж үзээрэй.

Сарын сүүлээр салхинд гарах, найзуудтайгаа уулзах, кино үзэх зэргээр сонирхолтой өнгөрөөгөөрэй.

Хилэнц

Хилэнцийн ордныхныг энэ сард өөртөө үнэнч байхыг сануулж байна. Хий хоосон амлалт болон зорилго өөртөө тавих хэрэггүй. Зөвхөн чадах зүйлээсээ эхэлж, чадахгүй зүйлээ сурч мэдэхийн тулд хичээж, мэрийх хэрэгтэй байна.

Энэ сард өөртөө итгэх итгэл илүү нэмэгдэх ба хүсэл зориг, эрч хүчээ чухал ажлууддаа зарцуулаарай. Мөнгөний тал дээр маш хянамгай байж, төлөвлөлт сайн хийгээрэй.

Нум

Нумын ордныхныг хөгжилтэй хэр нь аз сорьсон шалгалтууд хүлээж байна. Бүгдийг нь ямар ч асуудалгүйгээр даваад туулж чадах учир өөрийгөө хэт их хүчлэх гэсний хэрэггүй. Түүнчлэн өөртөө итгэх итгэл, амбиц тань дээд цэгтээ тулах учир сэтгэл хөдлөлөө барьж сураарай. Заримдаа энэ зангаасаа болоод та бусдыг гомдоож, өөрөөсөө түлхдэг талтай.

Та энэрэнгүй байж, бусдын бодлыг хүндэтгэж, ухаалаг шийдвэрүүдийг гаргахыг гараг эрхсээс тань сануулж байна.

Матар

Матрын ордныхонд энэ сар сэтгэлд хорогдсон муухай үйл явдлуудыг мартаж, хэн нэгнийг уучлахыг санал болгож байна. Өнгөрсөнд болсон үйл явдлыг ардаа орхиж, ирээдүйгээ харахгүй бол өөрт тааралдах алтан боломжуудыг алдах эрсдэлтэй. Хэдий хэцүү байсан ч сэтгэл дотроо хэн нэгнийг уучилж, өөр нэгэнд урмын үг хэлж баярлуулаарай.

Сарын сүүлээр бага зэрэг мөнгөний асуудалтай учирч болзошгүй байгаа тул мөнгөө зөвхөн хэрэгтэй байгаа зүйлдээ зарцуулж, ухаалгаар үрэхийг санаарай.

Хумх

Энэ сард хамгийн азтай байх орд бол хумх. Хумхын ордныхны ажил үйлс саадгүй бүтэж, өмнө нь зорьж байсан зорилтууд ид шид мэт л биелэх хандлагатай байна. Өөрийгөө өөрчилж хувьсал хийх цаг хэдий нь болсон байна шүү. Урдаа гарч ирсэн боломжуудыг алдалгүй өөрийн болгох хэрэгтэй. Мөн хилэнцийн ордны сар эхлэх үеэр хүмүүсийн хэл ам, атаархлаас холуур байхыг хичээгээрэй.

Загас

Сугар гарагийн нөлөөллөөр таны хайр дурлалын амьдралд сайнаар өөрчлөлт гарах нь ээ. Хэн нэгэн таныг гэнэт үзэсгэлэнтэй, царайлаг болсон байна гэж хэлбэл гайхах хэрэггүй. Энэ сард таны дотоод болон гадаад гоо үзэсгэлэн цаанаасаа л гэрэлтэж эхлэх хандлагатай байна.

Мөн хуучин хэрэглэдэггүй зүйлсээ хаяж, өөртөө болон гэртээ шинэчлэл хийж туршаарай.


Энэ сарын онцлох өдрүүд

Аравдугаар сарын 8 - Сугар гараг охины ордны зүг чиглэнэ.

Аравдугаар сарын 11 - Ангараг гараг хилэнцийн орд дээр байрлана.

Аравдугаар сарын 14 - Жинлүүрийн ордонд шинэ нар, сар хиртэнэ.

Аравдугаар сарын 23 - Нар хилэнцийн орд дээр байрлана.

Аравдугаар сарын 28 - Үхрийн ордонд бүтэн сар, нар хиртэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх