Хайх

Есдүгээр сарын зурхай: Сугар гарагийн нөлөөлөл танд аз авчирна

Есдүгээр сарын зурхай: Сугар гарагийн нөлөөлөл танд аз авчирна

Text: Buro.Mongolia


Сүүлийн үед бага зэрэг стресстэй, сульдсан өдрүүд ээлжилж, амьдрал тань нэг л зөв голдиролдоо орж өгөхгүй байгаа мэт санагдаж байна уу? Тэгвэл хэцүүхэн өдрүүдийн дараа орд гараг, эрхэс бидэнд тайвшрал, амралт мэдрүүлсэн есдүгээр сарыг бэлэглэж байна.

Энэ сард Сугар гарагийн ухрах хөдөлгөөн дуусаж, тайван уур амьсгалыг бүрдүүлэхэд тус болох нь ээ. Сугар гарагийн ухрах хөдөлгөөний төгсгөлөөр хүмүүс хоорондын харилцаа зөөлөрч, бэрхшээлүүд хөнгөрөх магадлалтай юм. Мөн бүхий л ордны хувьд ажлаасаа түр завсарлага авч өөртэйгөө ярилцаж эхлэхэд таатай байгаа ба өөрийнхөө дуртай зүйлийг хийж, өөртөө амралт өгөөрэй хэмээн зөвлөж байна. Сугар гарагийн хөдөлгөөний дараа аз завшаан авчирдаг Бархасбадь гараг үхрийн ордны зүг ухралт хийх болно. Ухрах хөдөлгөөн ихэвчлэн амьдралд хатуухан сорилтуудыг авчирдаг ч айх хэрэггүй. Асуудлуудтайгаа нүүр тулснаар зарим нэгэн зогсонги байсан, овоорсон бухал мэт асуудлууд арилах хандлагатай байна.

Энэ сар бидэнд мөн шинэ хобби туршихыг зөвлөж байгаа бөгөөд чадахгүйгээсээ чадах хүртлээ мэрийгээрэй. Есдүгээр сар ихэвчлэн ордуудад тайвшрал болон бага ч болтугай амьсгаа авах хугацаа олгодог тул боломжийг алдалгүйгээр өөртөө цаг гаргаад үзээрэй. Ийнхүү орд бүрийн дэлгэрэнгүй зурхайг танилцуулж байна.


Хонь

Хонины ордныхныг энэ сард тэнцвэртэй байдлыг эрхэмлэхийг гараг эрхэс сануулж байна. Та материаллаг эд зүйлс болон хувийн ололт амжилт дээрээ анхаарлаа төвлөрүүлж байгаа хэдий ч нэг дадал зуршлаараа, урсгал даган явж байна гэдгээ ухаарах хэрэгтэй. Яг юу хүсэж, юу бодож байгаа гэдгээ нарийн бодоорой. Би яг өөрийн хүсэж байгаа зөв зүйл рүү тэмүүлж байна уу, аль эсвэл алсыг харахгүй ойрыг л зориод байна уу гэдгээ өөрөөсөө нэг асуугаад үз.

Мөн сэтгэл хөдлөлөө хянаж, үг хэлээ цэгнэхгүй бол том боломжуудыг алдах эрсдэлтэй байна.

Үхэр

Үхрийн ордныхон өөрийгөө эрхлүүлж, сэтгэл санаагаа амраах тал дээр шилдэгт тооцогддог. Энэ сар та бүхнийг мөн л өөртөө цаг гаргаж, сэтгэлийн амар амгаланг олох тал дээр цагаа зарцуулаасай гэж хүсэж байна. Эргэн тойронд байгаа хүмүүс, амьдрах орчин зэрэг тань сэтгэлд чинь нийцэж чадаж байна уу?

Гэр орноо засварлах, тавилгуудынхаа байршлыг солих зэрэг нь өөрчлөлт хийсэн мэт мэдрэмж өгч оюун бодолд нөлөөлж, шинэчлэлт үүсгэж чадах тул энэ сард бага зэрэг өөрчлөлтийг туршаад үзээрэй гэж зөвлөж байна.

Ихэр

Хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг, хэрсүү зантай ихрийн ордныхныг энэ сар мэдрэмжээ судалж, хүмүүст хэлж чаддаггүй бодлуудаа тунгааж, өөртөө дүн шинжилгээ хийхийг зөвлөж байна. Өөрт чинь үргэлж санаа тавьж, анхаардаг хүмүүстээ цаг гаргаж, сэтгэлээ нээгээрэй. Мөн ойр дотнын хүмүүстээ амлалт өгсөн бол заавал биелүүлэхийг хичээгээрэй.

Энэ сар Сугар гарагийн нөлөөллөөр сэтгэлд тань буглаад байсан айдас, түгшүүр бага ч болов багасах төлөвтэй байгаа ба ирээдүйг бодож сэтгэл санаагаа чилээлгүй урд байгаа боломжуудаа харж, боломжийг ашиглахыг гараг эрхэс зөвлөж байна.

Мэлхий

Мэлхийн ордныхны мөнгө санхүүгийн асуудал энэ сард арай багасаж, сэтгэл санаа тань дээрдэнэ. Гэвч нэг шөнийн дотор бүх мөнгөний асуудал шийдэгдэнэ гэж байхгүй ч Сугар гарагийн ухралт дуусах дөхөж байгаа учир зогсонги байдлаасаа гарах нь ээ!

Мөн материаллаг эд зүйлсэд шунах хүслээ бага зэрэг дарж, шаардлагатай зүйлсээ л худалдаж аваарай. Түүнчлэн төлөвлөсөн зүйлс тань бүтэлгүйтвэл сэтгэл санаагаар унах магадлал өндөр тул үргэлж дараагийн үйлдлээ төлөвлөөрэй хэмээн од гараг, эрхэс зөвлөж байна.

Арслан

Арслангийн ордныхон энэ сар гүнзгий амьсгаа авч тайвшран, амралт авах цаг болжээ. Сугар гарагийн буцах хөдөлгөөний үеэр сэтгэл санаа тогтворгүй болж, эморох хандлагатай тул эртнээс өөрийгөө амрааж, сэтгэлээ бэлдээрэй.

Хэвийн байгаа мэт дүр эсгэхийн оронд өөрийнхөөрөө байж, жинхэнэ хүнээ нээх хэрэгтэй. Өөрийнхөөрөө байгаа хүн хамгийн аз жаргалтай, мөн эрх мэдэлтэй байж чаддаг гэдгийг санаарай. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, хүнтэй маргаан хийх хэрэггүй. Хэцүү байсан ч шүд зуун тэвчих хэрэгтэй гэдгийг сануулж байна.

Охин

Охины ордныхны сар эхэлсэнтэй холбогдуулан танд өөрийгөө сорих, итгэл үнэмшлээ нэмэгдүүлэх гайхалтай боломжууд таныг хүлээж байна. Энэ сард та өөрийгөө нээж, дотроо бодож явдаг санаануудаа ил гаргах, хүн хоорондын харилцаанд эерэг өөрчлөлтүүд нэмэгдэх өнгө аястай гайхалтай аяллыг туулах бололтой.

Мөн дасан зохицсон газраасаа хөндийрч шинийг туршиж үзээрэй. Одоо байгаагаас чинь илүү жаргалтай өдрүүд таныг хүлээж байна. Зөв газраа, зөв хүмүүстэй байх нь танд аз завшааныг авчрах болно.

Жинлүүр

Энэ сарын сүүлээр Жинлүүрийн ордныхны сар эхлэх ба үүнтэй холбогдуулан Ангараг гарагийн нөлөөллөөр ажил хэрэг, амьдралд тань таатай боломжууд гарч ирэх болно. Тэргэл сар гарах үеэр хамгийн эрч хүчтэй, ухаалаг шийдвэр гаргахад туслах үйл явдлууд тохиолдох магадлалтай.

Од эрхэс таныг амжилт олох урам зоригоор хангах төлөвтэй байна. Тиймээс аль болох эелдэг найрсаг байж бусадтай ам бүү мурийгаарай.

Хилэнц

Энэ сард Хилэнцийн ордныхон санхүүгээ сайтар хянаж, хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулж байгаа эсэхээ бодолцоорой. Хүнтэй яаж харьцана, тэр хүн ч гэсэн толины тусгал мэт тантай ижилхэн харьцах болно гэдгийг санах хэрэгтэй.

Сарын сүүлд тэргэл сар гарах үеэр алдсан байсан боломжуудаа эргүүлэн авахад тань туслах бололтой. Ангараг гараг болон нарны хооронд таны орд ойрхон байрладаг тул өөртэйгөө ярилцаж, цаг гаргахад тохиромжтой үе тохиож байна.

Нум

Нумын ордныхны хувьд энэ сар их л адал явдалтай байх бололтой. Төлөвлөсөн зүйлүүд тань амжилттай бүтэж, түүнчлэн дахин шинэ санаануудаа хэрэгжүүлэхэд таатай үе тохиож байна. Танд шинэ санаа төрөх тутамд бичиж, тэмдэглэж авахад буруудахгүй.

Мөн энэ сарын сүүлээр шинээр найз нөхөдтэй болох, танилын хүрээгээ тэлэх боломжууд тохиох ба өөрийгөө нээж, бусадтай нөхөрсөг байхыг од гараг эрхэс танд зөвлөж байна.

Матар

Энэ сарын таны уриа бол “Илүү их ажиллаж, илүү их зугаац” байх болно. Учир нь таны хувийн амьдрал болон ажил хэрэг тань тэгшхэн зурсан зураас мэт бүтэмжтэй байх ажээ.

Матрын ордныхон ихэвчлэн мөнгө санхүү, ажил хэргийн хувьд одтой байдаг ч энэ сар бага зэрэг завсарлага авахад буруудахгүй. Их хөдөлмөрлөхийнхөө хэрээр найз нөхөдтэйгөө уулзаж, хайртай хүмүүстээ цаг гаргаарай.

Хумх

Хумхын ордныхонд энэ сар элдэв хорт зуршлаасаа салахад таатай үе тохиож байна. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Урдаа овоолсон ажлуудаа цагийг нь тулгаж биш яг одоо хийж эхлээрэй. Энэ сарын дунд үеэр хосын харилцаандаа бага зэрэг сэтгэл дундуур байх үе ирж магадгүй ч сүүл үеэр бүх зүйл сайхан болж эхлэх хандлагатай байна.

Жижиг асуудал дээр сэтгэл санаагаа зовоолгүй урдах боломжоо атгаад авахыг од гараг, эрхэс танд сануулж байна.

Загас

Энэ сард хуучин найз нөхөд эсвэл экс тань гэнэт холбогдвол бүү гайхаарай. Буд гарагийн нөлөөллөөр хуучны танилууд эргэн ирэх төлөвтэй байна. Мөн аливаа асуудлыг жижиг байгаа дээр нь шийдвэл илүү амар байх нь. Сарын сүүлд мөнгөний асуудал тулгарч болзошгүй ба санхүүгийн хувьд илүү хянамгай байхыг танд сануулж байна.

Мөн энэ сар хуучны дурсамж, бодролууд сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй тул аль болох тайван байж ирээдүйгээ төлөвлөөрэй.


Энэ сарын онцлох өдрүүд

Есдүгээр сарын 3- Сугар гарагийн ухрах хөдөлгөөн дуусна.

Есдүгээр сарын 4- Бархасбадь гараг үхрийн ордны зүг ухарч эхэлнэ.

Есдүгээр сарын 14- Охины ордны шинэ сар мандана.

Есдүгээр сарын 22- Жинлүүрийн ордны сар эхэлнэ.

Есдүгээр сарын 29- Тэргэл сар гарна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх