Хайх

Хариуцлагатай, сэтгэл булаам матрын ордныхон бусдаас хэрхэн ялгардаг вэ?

Прагматик үзэлтнүүд

Хариуцлагатай, сэтгэл булаам матрын ордныхон бусдаас хэрхэн ялгардаг вэ?

Text: Бюро 24/7

Кейт Миддлтон, Мишель Обама, Дайан фон Фюрстенберг, Эдди Редмэйн, Элвис Пресли, Жим Керри. Матрын ордонд төрсөн бүх хүмүүстээ төрсөн өдрийн мэнд хүргээд тэдний бусад хүмүүсээс ялгарч чаддаг гол зан араншингуудын талаар дэлгэж байна

Бүх зүйл хяналтанд!

Мэргэжлийн талбар дээр матрын ордныхныг гүйцэх хэн ч байхгүй! Бусад ордны төлөөлөгчид өрсөлдөөд ч нэмэргүй. Бүх зүйлд дэг журамтай, хариуцлагатай хандаж, асуудлыг үргэлж ухаалгаар шийдэж чаддаг матрын ордонд төрөгсөд хамгийн сайн менежерүүд байх нь элбэг. Мөн нөхцөл байдлыг сэтгэл хөдлөлөөр бус бодитоор харж, үр дүнд хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөдөг зан араншин нь матрын ордонд төрөгсдийг амжилттай бизнесмен болоход нь тусалдаг. Энэ ордонд төрөгсөд ихэнх тохиолдолд санхүү, менежмент, улс төр, хууль, программ хангамжийн салбарт ажилладаг байх өндөр магадлалтай. Хэрэв үгүй бол ирээдүйд энэ талбарт анхаарлаа хандуулбал амжилтанд заавал хүрэх болно. Мөн тэд үргэлж бүх зүйлийг тооцоолж, хяналтдаа байлгахыг хүсдэг. Ер нь бол тэднийг зорилгодоо хүрэхэд нь юу ч зогсоож чадахгүй. Аймшигтай байгаа биз?

Нууцлаг бас халдашгүй

Матрын ордонд төрсөн хүмүүс цаг үргэлж биеэ хянаж, зохистой авч явахыг хичээдэг тул та тэдний сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхийг бараг л олж харахгүй болов уу. Ерөнхийдөө анх харахад халдашгүй, бага зэрэг нууцлаг, хатуу чанга хүмүүс шиг сэтгэгдэл төрүүлнэ. Матрын ордны эрчүүд өөртөө итгэлтэй, харилцахад таатай, жинхэнэ жентльменүүд байдаг ба хайр дурлалын харилцаанд найдвартай, тогтвортой байр сууриар ханддаг. Харин эмэгтэй матрын ордныхон жинхэнэ леди нар байдаг. Энэ ордны бүсгүйчүүдийн нууцлаг, хүйтэн хөндий атлаа сэтгэл булаам байдал нь эрчүүдийн анхаарлыг яг л соронз мэт татдаг онцгой чадвартай. Алдартнуудаас жишээ дурдахад жүжигчин Марлен Дитрих яг ийм зан чанаруудаараа эрчүүдийг байлдан дагуулдаг байсан юм.

Хэзээ ч "үүлэн дээр хөвөхгүй" прагматик хүмүүс

Матрын ордонд төрсөн хүмүүсийн хамгийн нийтлэг зан чанаруудын нэг бол прагматик байдал юм. Тэд хий хоосон мөрөөдөж, "үүлэн дээр хөвөхгүй". Харин бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авч, бусад хүмүүсээс ч гэсэн ийм байхыг шаардана. Тэд бусадтай харилцахдаа төвийг сахиж, хэзээ ч хэн нэгэнтэй нээлттэйгээр зөрчилддөггүй. Тиймээс тэдэнд нөхөрсөг бус хандах хүн олдохгүй ч бас үүний зэрэгцээ дотны найз ховор байна.

Гэр бүл карьераас чухал

Энэхүү ордонд төрсөн хүмүүс ерөнхийдөө хуучинсаг үзэлтэй байх нь элбэг ба уламжлалт зүйлсийн үнэ цэнийг маш их чухалчилдаг. Жишээ нь тэдний хувьд гэр бүл хамгаас чухал байр суурийг эзэлнэ. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нь тэдний хувьд ямар нэг ажлын амжилт ололтоос илүү үнэ цэнэтэйд тооцогддог. Мөн матрын ордныхны бусад сонирхлоос дурдвал гар урлал, сонгодог хөгжим ба уулын спортын төрөл дээгүүр байр суурь эзэлнэ.

Цааш үзэх