Хайх

Үхрийн ордныхонд дурлах шалтгаан

Үхрийн ордныхонд дурлах шалтгаан

Адель, Жижи Хадид, Марк Цукерберг болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Үхрийн ордонд Ченнинг Татум, Жижи Хадид, Лили Аллен, Адель, Марк Цукерберг зэрэг олон алдартнууд төрсөн байдаг. Тэгвэл тэднийг нэгтгэдэг хэд, хэдэн шинж чанарууд байдаг бөгөөд бид энэ ордонд төрсөн хүмүүсийн хамгийн сайн талуудыг нэрлэхээр шийдлээ. Үхрийн ордныхон анхаарлаа хандуулаарай

Тогтвортой байдагт нь
Хэрэв үхрийн ордонд төрсөн хүн танай компанид ажилд орохоор ярилцлагад орж байвал нэг л зүйлийг санах хэрэгтэй. Та түүнээс ярилцлага авч байгаа биш, харин эсрэгээрээ тэр танай компаниас ярилцлага авч байгаа юм. Тэр таниас олон зүйл асуухгүй ч, түүнд ямар цай уухыг санал болгож байна, хүлээлгийн өрөөнд тухтай буйдан байгаа эсэхийг дотроо тэмдэглэх болно. Та энэ бүхэнд ач холбогдол өгөхгүй байж болох ч, түүнд ийм нарийн зүйлүүд маш чухал бөгөөд тэр энэ байдалдаа дуртай.
Үүнээс гадна, үхрийн ордонд төрсөн хүн орох ажлын газраа маш сайн судласан байдаг. Жишээлбэл тэр аль хэдийнэ таны тухай олж болох бүхий л мэдээллийг цуглуулсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зөвхөн таны ч тухай биш, дарга, захирал, бүр хөрөнгө оруулагчдын тань талаар мэдээлэл цуглуулсан байх вий. Тэр ч бүү хэл, танай компанийн өнгөрсөн жилийн ашгийг өөрийн картны нууц дугаар шигээ цээжилсэн байгаа. Ямартаа ч танай компанид үхрийн ордонд төрсөн хүн ажилд орохоор ирж байвал, байгууллагын тань ажил тогтвортой явж байгаагийн шинж юм.

Дүгнэлт сайтай
Хэрэв танд амьдралд бодитоор хандах зан чанар заяагаагүй бол санаа зовох хэрэггүй. Өөрийгөө үхрийн ордонд төрсөн хүмүүсээр хүрээлүүлэхэд л хангалттай. Үхрийн ордныхноор баримжаа авахад амар байдаг. Жишээ нь үхрийн ордны ажилтан ажлаасаа гарч байвал, тухайн компани удахгүй хаагдах магадлалтай. Үхрийн ордонд төрсөн хүний сонгосон ресторанд очиж үйлчлүүлээрэй. Амттай хоолтой, сайн үйлчилгээтэй газар байх болно. Үхрийн ордныхны нээсэн старт-ап компанид санаа зоволтгүй хөрөнгө оруулалт хийж болно. Ирээдүйтэй байх нь гарцаагүй. Мөн тэд харилцдаг банк, утасны компани, шүдний эмч болон амьдарч буй улсаа сольж байвал дагаад л солих хэрэгтэй.
Хэрэв та төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийж амжаагүй бол үхрийн ордны дарга таныг хоёр, гурван удаа зэмлэхгүй өнгөрч мэднэ. Түүнчлэн дарга тань сайхан ааштай байвал ажилчдаа эрт тараах ч тохиолдол бий. Мөн багийн ажиллагааны талаар үхрийн ордны удирдагчаас л та маш их зүйл сурна. Гэхдээ тэд ганц л зүйлийг яасан ч уучлахгүй. Ашигтай боломжийг алдвал тэд хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Үүнийг Марк Цукерберг болон Михаил Прохоров нар батлах болно.

Хайр энхрийлэл болон энгийн амьдралын таашаалыг мэдэрдэг
Грекийн философич Платоны бодож олсон бие махбодын бус, зөвхөн сэтгэлийн харилцаа үхрийн ордныхны дургуйг хүргэдэг. Учир нь үхрийн ордонд төрсөн хүмүүс энхрийлэл болон сексийн харилцаанд маш их дуртай. Хэрэв та тэдний өмнө ямар нэг буруу зүйл хийсэн бол, сайхан хоолоор дайлаад, гараа өвдтөл илж таалах хэрэгтэй.
Үхрийн ордонд төрсөн эмэгтэйчүүд маш дөлгөөн бөгөөд дур булаам байдаг. Мөн тэдэнд сайхан харагдахын тулд турж өөрийгөө зовоох шаардлага гардаггүй. Учир нь тэд амттай хоолноос таашаал авахаа хэзээ ч зогсоохгүй. Үхрийн ордны эмэгтэй амьдралд дэндүү хайртай. Тэгээд ч ийм эмэгтэйчүүд угаасаа л күүл байдаг. Үүний тод жишээг загвар өмсөгч Жижи Хадид болон дуучин Адель нараас харж болно.

Амттай хоолонд маш их дуртай 
Хэрэв таны ойрын хүрээнд үхрийн ордонд төрсөн хүн байдаг бол заавал гэрт нь зочлоорой. Тэр маш сайн хоол хийдэг бөгөөд дарсны тухай бүгдийг мэднэ. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл үхрийн ордонд төрсөн сайн найзтай болоход та бусад найзуудтайгаа уулзаж чадахгүй л болов уу. Мэдээж тэр таныг албан хүчээр өөртэйгөө хамт байлгахгүй. Харин таныг амттай зүйл, тав тухтай байдлаар "бөмбөгдөх" болно. Тиймээс танд түүний гэрээс явах хүсэл төрөхгүй. Үхрийн ордонд төрсөн хүнтэй харилцаагаа таслах бараг боломжгүй. Гэхдээ тэгж чадсан цөөн хэдэн хүн үхрийн ордныхноос харилцаагаа хэрхэн таслах тухай зөвлөгөө бүхий блог бичдэг.

 

цааш үзэх