Хайх

Соронз мэт мэлхийн ордныхны давуу талууд

Соронз мэт мэлхийн ордныхны давуу талууд

Бидний хайртай мэлхийнүүд

Text: Бюро 24/7

Мерил Стрип, Лана Дель Рей, Леа Сейду, Илон Маск, Захар Прилепин, Том Хэнкс ба Бенедикт Камбербэтч. Мэлхийн ордны төлөөлөгчдийн жүжиглэх болон бусад олон авьяасууд хаанаас гарч ирснийг олж мэдэцгээе

Яг л жаахан хүүхэд шиг

Мэлхийн ордонд төрсөн хүн гуниглахаараа яг л төөрсөн хүүхэд шиг харагддаг. Тиймээс түүнийг зүгээр л тэврэх хүсэл төрнө. Мэлхийн ордныхон баярлахаараа бас л аз жаргалтай хүүхэд шиг харагддаг тул мөн л түүнийг тэврэх хүсэл төрдөг. Ер нь хэрэв таны эхийн зөн совин дэндүү их хөгжсөн бол танд мэлхийн ордныхныг тэврэх хүсэл төрөх л болно. Хэдийгээр тэдэнд хүүхдийн гэмээр зан төрх байдаг ч амьдралд хандах хандлага дээр мэлхийн ордныхон хүүхэд шиг ханддаг гэвэл том эндүүрэл болно. Мэлхийн ордныхон "ээжийн нарханууд" ч гэлээ, анх санагдсан шиг ээ тийм ч гэнэн хонгорууд биш юм. Тэд бодит байдлыг маш сайн харж, ойлгож чаддаг.

Соронз мэт

Мэлхийн ордныхон бусдыг яг л соронзон мэт өөртөө татдаг. Тэд энгийн байгаа байдлаараа л хүмүүсийг өөртөө татаж чаддаг нь бүр ч их тэдэнд татагдахад хүргэдэг. Мэлхийн ордны төлөөлөгчид дасан зохицсон орчиндоо маш чөлөөтэй тайван биеэ авч явдаг. Тэгэхдээ байгаагаараа байдаг ба энгийн зан чанар нь тэднийг гэрээсээ өөр орчинд очсон ч орхидоггүй. Тиймээс л хэрэв мэлхийн ордонд төрсөн хүн урлаг соёл, тайзтай холбоотой ажил хийдэг бол түүнийг гүйцэх хүн энэ талбарт байхгүй. Мэлхийн ордны жүжигчин зүгээр ч нэг дүрд тоглодоггүй бөгөөд тэр тухайн бүтээж байгаа дүрдээ бүрэн ордог.

Гэрсэг

Мэлхийн ордныхны хувьд гэр бүл хамгаас чухал. Мөн тэд найзууд болон ойр дотныхонтойгоо сэтгэлийн холбоо үүсгэхэд маш их ач холбогдол өгдөг байна. Тэд ямар ч толгой эргэм амжилтанд хүрсэн бай гэр бүл болон гэр орны ажилдаа заавал цаг гаргадаг. Жишээ нь Мерил Стрип хүүхдүүдийнхээ зурсан зургуудыг тавиур дээр эмхлэн тавихад, хажууханд нь гэр бүлийнх нь зургийн сүүдэрт түүний Оскарын шагналууд өрөөстэй байна гээд төсөөлөөд үздээ?

Эрч хүчтэй

Зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэл санааны хувьд ч тэд маш их эрч хүчтэй. Мэлхийн ордонд төрөгсөд маш эелдэг зөөлөн ба энэ байдал нь хүмүүс тэдний толгой дээр гарч даврах хүртэл халамжтайгаар үргэлжилдэг. Тэд дотоод шийдэмгий зан чанараа хадгалж чаддаг. Тиймээс хэрэв ойр дотны хүмүүсийнх нь хэв маяг, арга заль дэндээд ирвэл тэр маш хатуугаар "үгүй" гэж хэлэхэд л бүх зүйл дуусна.

Нөхөрлөл

Мэлхийн ордонд төрсөн хүн бусадтай амархан дотносож чаддаггүй ч хэрэв ингэсэн тохиолдолд тэдний нөхөрлөл маш удаан бөгөөд бат бөх байдаг. Эхэндээ мэлхийн ордныхон зөвлөгөө өгнө (ихэвчэн маш хэрэгтэй), дараа нь халамжилж эхэлдэг (хооллож магад). Харин үүний дараа л гэртээ урих болно. Хэрэв та түүний гэрт уригдсан бол баяр хүргэе, та сайн хүн байна. Учир нь мэлхийн ордныхон муу хүнийг гэртээ оруулна гэж байхгүй.

Facebook-ийн дурсамж хэсэгт түүнийг нэг хүнтэйгээ гурав, дөрвөн жил нөхөрлөж байгааг сануулахад, түүний сэтгэл маш их хөдөлдөг. Facebook-ийн инженерүүд, яг л мэлхийн ордныхонд зориулж энэ хэсгийг бүтээсэн мэт санагдана.

Дашрамд хэлэхэд, мэлхийн ордныхонд баяр хүргэхэд маш их дуртай. Жишээ нь удаан нөхөрлөж байгааг тань Facebook сануулахад тэд өнгөрсөн үеэ дурсаж, энэ дурсамжаа маш их нандигнадаг. Ер нь тэдний хувьд дурсамж маш чухал. Тиймээс түүнд заавал баяр хүргэж байгаарай. Энэ нь та хоёрын хэн хэнд маш урамтай байх болно.

цааш үзэх