Хайх

Алессандро Микелегийн бүтээсэн Gucci-гийн сандал

Алессандро Микелегийн бүтээсэн Gucci-гийн сандал

Cabana сэтгүүлд тусгайлан зориулсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Италийн интерьер, дизайны Cabana сэтгүүл Алессандро Микелегийн төрөлх хот болон Gucci-гийн сандлын цуглуулгад зориулсан фото төсөл хийжээ

Алессандро Микеле амралт гэдэг үгийг мэддэггүй бололтой. Тэр зөвхөн хувцас бүтээгээд зогсохгүй, өөр төслүүдэд ч оролцоод амжжээ. Тухайлбал, саяхан Cabana сэтгүүл дизайнерт зориулж "Roman Portfolio" нэртэй тусгай дугаар гаргасан ба хариуд нь Микеле сандал хийж өгчээ. Сэтгүүлийн дугаарт "Roman Portfolio" төслийн зөвхөн тал хувь нь нийтлэгдсэн байсан бөгөөд өнөөдөр харин Cabana сэтгүүл уг төслийг эх хувиар нь олон нийтэд дэлгэлээ.

Энэхүү төсөлд Алессандро Микелегийн сонгосон  Ром хотын түүх, соёлын дурсгалт 64 газрын зураг багтжээ. Cabana сэтгүүл мөн "Roman Portfolio" төсөлд тусгайлан зориулсан поп-ап дэлгүүр нээж, зургуудыг 216 доллараар худалдаалахаар болжээ. Сонирхуулж хэлэхэд, Cabana сэтгүүлийн ерөнхий редактор Мартина Мондадори нь Италийн алдарт нийтлэгч ноён Мондадоригийн ач охин юм.

Мондадори мөн "Roman Portfolio"-д зориулж тавилга бүтээж өгөхийг Алессандро Микелегээс хүссэн байна. Харин дизайнер Италийн алдарт кьявари сандал хийхээр шийджээ. Тодруулбал, кьявари нь хурим эсвэл хүлээн авалтанд хэрэглэгддэг, хүндэтгэлийн зориулалттай сандал юм. Кьявари сандлыг Италийн бараг бүх тавилгын брэндийн дэлгүүрт эсвэл загварын шоуны эхний эгнээнээс харж болно. Микеле нийт зургаан янзын загвартай сандал бүтээсэн бөгөөд кьявари бүрийг Gucci-гийн алдарт шувуу, амьтад, хорхойны зурагтай даавуугаар бүрсэн байна. Цуглуулгад орсон сандал тус бүр 1,368 долларын үнэтэй ба 1stdibs.com сайтаас худалдан авах боломжтой.

Алессандро Микелегийн бүтээсэн Gucci-гийн сандал (фото 1)Алессандро Микелегийн бүтээсэн Gucci-гийн сандал (фото 2)Алессандро Микелегийн бүтээсэн Gucci-гийн сандал (фото 3)

цааш үзэх