Хайх

Amazon Сиэтл хотын төвд ширэнгэн ой “ургууллаа”

The Spheres

Amazon Сиэтл хотын төвд ширэнгэн ой  “ургууллаа”

Text: Бюро 24/7

Онлайн худалдааны Amazon компани долоон жилийн турш шаргуу ажилласны эцэст "The Spheres" гэх байгууламжаа Сиэтл хотын төвд нээлээ. Энэхүү футурист байгууламж нь гурван бөмбөрцгөөс бүрдсэн бөгөөд дотроо дэлхийн 30 орны 40,000 төрлийн ургамал агуулж буйгаараа онцлогтой. Amazon энэхүү мини ширэнгэн ойг ажилтнууддаа түр завсарлага авч, амарч, чөлөөт цагаа өнгөрөөхөд нь зориулан барьжээ.

Amazon Сиэтл хотын төвд ширэнгэн ой  “ургууллаа” (фото 1)

Ган ба шилэн материал ашиглан хийсэн Amazon компанийн "The Spheres" бөмбөрцгүүд нь хоорондоо холбогдсон байдлаар бүтээгдсэн байгаа. Хамгийн том бөмбөрцөг нь 27 м өндөр ба 39 м өргөнтэй бөгөөд дотроо дунджаар 22 хэм дулаан, чийглэг (60% чийгшилтэй) уур амьсгалтай.

Amazon Сиэтл хотын төвд ширэнгэн ой  “ургууллаа” (фото 2)

Amazon Сиэтл хотын төвд ширэнгэн ой  “ургууллаа” (фото 3)

Нийт 800 хүртэлх хүний багтаамжтай энэхүү байгууламж нь ажилтнуудын тав тухыг хангахын тулд дотроо Wi-Fi сүлжээ, уулзалтын өрөө, амрах хэсгүүдээр тоноглогдсон байна. Гэсэн хэдий ч Amazon компани ажилтнууд бөмбөрцөг дотор хэр их хэмжээний цаг хугацааг өнгөрүүлж буйг тэдний ажлын үнэмлэхний тусламжтайгаар хянах болно. Ингэснээр ажилтнууд бүхэл өдөржин "The Sphere" дотор тухалж, удаан хугацааны турш ажлаа хийхгүй байхаас сэргийлэх юм.

 

 

 

  • Зураг:
Цааш үзэх