Хайх

Зэс болон чулуун интерьер: Apparatus-ын шинэ цуглуулга

Зэс болон чулуун интерьер: Apparatus-ын шинэ цуглуулга

Тавилга болон гэрэлтүүлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Нью-Йорк хотын Apparatus дизайн студи өнгөрсөн дөрөвдүгээр сард Миланы iSaloni үзэсгэлэн дээр цоо шинэ цуглуулгаа танилцуулж байсан. Тэгвэл саяхан энэхүү цуглуулгын каталоги нь гарч, хүссэн хүн бүхэн худалдан авах боломжтой боллоо

Миланы дизайны үзэсгэлэнгийн хүрээнд Apparatus брэнд Circuit болон Tassel нэртэй гэрэлтүүлэг болон, Portaltables гэх гантиг чулуун ширээ танилцуулсан юм. Гантигаар хийгдсэн тэдгээр ширээ маш тансаг байгаад зогсохгүй мөн тун орчин үеийн харагдаж чадаж байгаа юм. Хурц, шулуун өнцөгтэй тавцан, конус хэлбэрийн суурь зэрэг нь интерьер дизайны шийдэлд сонирхолтой хэлбэр үүсгэж өгөх болно. 

Харин Circuit цувралын чийдэн нь шаргал болон сүүн цагаан өнгийн гэрэлтэй ба алтлаг өнгийн бүрхүүлтэй гарсан байна. Нөгөөх Tassel цуглуулга нь өвөрмөц дүрсээр чимэглэгдсэн, гурав ба таваараа эгнэсэн хэлбэртэй, гэрэл болон бүрхүүл нь тусдаа үелж байршсан загвартай гарчээ.  Ер нь бол Apparatus дизайн студийн бусдаас ялгарах гол онцлог нь орчин үеийн загварыг хатуу материалаар гаргадагт оршдог. Тухайлбал байгалийн чулуу, зэс, арьс, сийлбэртэй шил, шаазан зэрэг материал тэдний гол сонголт болдог ба үр дүнд нь хүмүүсийн өмнө нь төсөөлж, хийж байгаагүй бүтээлүүд гардаг байна.

Зэс болон чулуун интерьер: Apparatus-ын шинэ цуглуулга (фото 1)Зэс болон чулуун интерьер: Apparatus-ын шинэ цуглуулга (фото 2)Зэс болон чулуун интерьер: Apparatus-ын шинэ цуглуулга (фото 3)

цааш үзэх