Хайх

Баярын цэгцлэлт: Мари Кондогийн номтой хамт гэрээ шинэчилцгээе

Баярын цэгцлэлт: Мари Кондогийн номтой хамт гэрээ шинэчилцгээе

New York Times сонины #1 бэстсэллер номоос

Text: Ж.Чинбат


Мари Кондогийн зөвлөгөө дэлхийн сая, сая хүмүүст хэрхэн гэр орондоо эмх цэгц авчирч, зөвхөн хамгийн хайртай, нандин зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх аргыг зааж өгдөг. New York Times сонины бэстсэллер болсон түүний номыг Л.Саруултөгс монгол хэлнээ орчуулсан байна. Тиймээс энэхүү номноос санаа авч амьдралаа өөрчилцгөөе

"Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" гэх ном 2016 оны сүүлээр монгол хэл дээр гарснаасаа хойш дөрөв дэх удаагаа хэвлэгдээд байна. Мари Кондогийн бичсэн энэхүү ном нь анх япон хэл дээр бичигдсэн бөгөөд богино хугацаанд Европ болон АНУ-д бэстсэллер болсон бүтээл юм. Өмнө нь гадаад хэл дээр ном уншдаг хүмүүс болон интерьер дизайнеруудын дунд эрэлттэй байсан энэ ном одоо хүн бүхэнд амьдралаа өөрчлөх цоо шинэ арга, хандлагыг санал болгож байна. 

Баярын цэгцлэлт: Мари Кондогийн номтой хамт гэрээ шинэчилцгээе (фото 1)

Монголчууд бид Шинэ жил болон Сар шинийн баяраа угтаж гэрээ сайхан цэвэрлэж, хэрэггүй эд зүйлсээ хаяж, ирж буй шинэ оноо цоо шинээр эхлүүлэхийг эрхэмлэдэг уламжлалтай. Бидний энэ хүсэлд нийцсэн, амьдралын аз жаргалыг хүртэхэд тус болсон олон зөвлөгөөг Мари Кондогийн ном өгөх болно. Түүний бичсэн номын бүлгүүдийн нэр, дэд гарчигийг уншихад л бид юу хийх хэрэгтэй нь амархан ойлгогдоно. Тиймээс удахгүй гарах гэж буй Гал Тахиа жилийн өмнө гэрээ цэгцлэхдээ та Мари Кондогийн дараах зөвлөгөөнүүдийг анхааралдаа авч, шинэ арга хэрэглээд үзээрэй. Үр дүнд нь таны гэр орон, ажлын байр хэрэггүй эд зүйлсээс ангижирч, зөвхөн танд таалагддаг, харахад, хүртэхэд хайр төрдөг нандин зүйлстэй үлдэх болно. 

Хэчнээн цэгцлээд ч цэгцрэхгүй байгаагийн учир юу вэ?

• Хэрхэн эмхэлж цэгцлэхийг заалгаагүй учраас цэгцэлж чаддаггүй

• Өдөр бүр бага багаар цэгцэлж заншвал хэзээ ч цэгцэлж дуусахгүй

• Эмхэлж цэгцэлж эхэлсэн цагаас хүн амьдралаа дахин шинээр эхлүүлдэг 

• Хурааж, далд хийхдээ сайн хүмүүс новш цуглуулахдаа сайн

• <<Баярын цэгцлэлт>> бол өдөр бүр хийх зүйл биш

Эхлээд хаяж дуусгая!

•  Нэг дор, богино хугацаанд бүрэн гүйцэд хаяж дуусгая 

•  Хаяхаасаа өмнө мөрөөдлийн амьдралаа төсөөлөн бодоорой

•  Эд юмсдаа хүрч үзээд, сэтгэл догдлолоо мэдэрснийхээ дараа хаях эсэхээ шийд!

•  Хаях гэж буй зүйлээ гэрийнхэндээ үзүүлж болохгүй!

•  Эмхэлж, цэгцлэх үед хүн эд юмсаараа дамжуулж өөртэйгээ ярилцдаг

Цэгцлэх дэс дараалал:

•  Юмсыг төрөлжүүлж, зөв дэс дарааллаар цэгцлэх 

•  Хувцас: Гэрт байгаа бүх хувцсаа шүүгээнээс гаргаж, газар тарааж хая

• Хувцсыг хураах: Хувцсыг зөв эвхсэнээр шүүгээний зай багтаамжийг шийдэх боломжтой

• Хувцас зөв эвхэх арга: Хувцсаа тэвхийтэл нь эвхэх арга

• Ном эмхлэх: Бүх номоо газар буулгаж өрнө

• Уншиж дуусаагүй ном: Хэзээ нэгэн цагт уншиж дуусгана гээд хадгалж байгаа бол тэр <<хэзээ нэгэн цаг>> хэзээ ч ирэхгүй

• Үлдээх ном: Өөрийнхөө хувьд онцгой номоо эргэлзэлгүй үлдээ

• Дурсгалтай зүйлс: Төрсөн гэрээ дурсгалтай зүйлсийнхээ хоргодох байр болгож болохгүй

• Гэрэл зураг: Өнгөрсөн дурсамжаа бус одоогийн өөрийгөө хайрла

Амьдралыг гэрэлтүүлэх сэтгэл хөдөлгөм хурааж эмхлэх арга 

• Гэртээ байгаа элдэв зүйлсийг тус, тусын тогтсон байршилтай болгох

• Хаяхаасаа өмнө хураах аргыг судлах хэрэггүй

• Эд зүйлсийг нандигнах тусам тэд таны итгэлт анд болно. 

Амьдралыг үлгэрийн мэт өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид

• Өрөө тасалгаа эмх цэгцтэй байвал хүн өөрийн хийх дуртай зүйлээ олдог

• Өнгөрснөөсөө салж чадахгүй байна уу?

• Ирээдүйдээ итгэлгүй байна уу?

• Юу ч үгүй байсан ч болж л таарна гэж бодож чаддаг болох

Жинхэнэ амьдрал орчин тойрноо эмхэлж цэгцэлсний дараа эхэлдэг 

Баярын цэгцлэлт: Мари Кондогийн номтой хамт гэрээ шинэчилцгээе (фото 2)

Та Мари Кондогийн эдгээр болон бусад зөвлөгөөг Л.Саруултөгсийн орчуулсан "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номоос дэлгэрүүлэн уншаарай. Мари Кондо нь мөн айл гэр, албан байгууллагуудаар зочлон эмх, цэгц хэрхэн авчрах тухай зөвлөгөө өгдөг ба түүний хэлснээр нэг сая эд зүйлсийг хогийн сав руу илгээж, хариуд нь хүмүүст аз жаргалтай амьдрал авчирчээ. Танд ч гэсэн түүний зөвлөгөө таатай сайхан орчин авчрах болно. 

цааш үзэх