Хайх

Бейонсе ба Жей-Зи нарын $90 саяын үнэтэй шинэ харш

Жижиг хот мэт харагдах аварга том харш

Бейонсе ба Жей-Зи нарын $90 саяын үнэтэй шинэ харш

Бейонсе ба Жей-Зи нар тун удахгүй Лос Анжелес хотын Bel Air дүүрэгт байрших аварга том хаш руу нүүн орох гэж байна. LA Times сонины мэдэгдэж буйгаар худалдан авалтын тэмдэглэл хараахан олон нийтэд ил болоогүй байгаа ч, баталгаатай эх сурвалжуудын хэлснээр алдарт хосууд шинэ харшны төлөө 90 сая доллар төлж байгаа гэнэ.

Картер гэр бүлийн шинэ эзэмшил яг л жижиг хот мэт харагдах бөгөөд интерьер орон зайны 2,787 м2 болон гадна орон зайны 929 м2 талбайгаас бүрдэнэ.

 

Энэхүү харш дотор спа ба эрүүл мэндийн төв, тусгай тоног төхөөрөмжтэй медиа тасалгаа, сагсан бөмбөгний талбай, нийт 15 автомашин багтаах гараж болон дөрвөн ширхэг усан бассейн бий. Харш бүхэлдээ шалнаас тааз хүртэл үргэлжлэх шилэн цонх ба хаалгануудаас бүрдэх ч, таван гишүүнтэй Картерын гэр бүлд санаа зовних зүйл үгүй юм. Учир нь бүх хаалга, цонхнууд сум нэвтрэхгүй тусгай материалаар хийгджээ.

Нийт 8 унтлагын өрөө, 11 угаалгын өрөө, аварга том гал тогоо ба зочны өрөөний хэсэг, ажилчдад зориулсан тусгай байшин, дээвэр дээрх нисдэг тэрэг буух ба хөөрөх талбайтай энэ харш нь 2017 онд Лос Анжелес мужид худалдаалагдсан хамгийн өндөр үнэтэй эзэмшлээр тодроод байна.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх