Хайх

Дэлхийн хамгийн том алсыг харагч удахгүй нээлтээ хийнэ

145 метр өндөр

Text: Buro.Mongolia


Зураг:

Хятадын Шаньдун мужийн Вэйфан хотод дэлхийн хамгийн том, хигээсгүй алсыг харагч бий боллоо. Энэхүү алсыг харагч нь 145 метр өндөр бөгөөд 2006 онд Гиннесын номонд бичигдэж байсан Токио дахь Big O алсыг харагчаас хоёр дахин том хэмжээтэй болж байгаа юм.

Байланг голын гүүрэн дээр баригдсан Bailang River Bridge Ferris Wheel алсыг харагч нь тус бүртээ 10 хүн суух 36 бүхээгтэй ба дотроо Wi-Fi болон зурагттай гэнэ. Түүнчлэн тус алсыг харагч нь бүтэн тойрог хийхэд 28 минут зарцуулдаг байна. Дэлхийн хамгийн том алсыг харагчийг зургаадугаар сарын эхээр нээхээр төлөвлөжээ.

цааш үзэх