Хайх

Diesel болон Seletti брэндийн аяга тавагны цуглуулга

Diesel болон Seletti брэндийн аяга тавагны цуглуулга

Эрчүүдэд таалагдана

Text: Buro.Mongolia


Зураг:

Италийн хувцасны Diesel брэнд гэр ахуйн Seletti компанитай хамтарч нарийн хийц бүхий аяга тавагны цуглуулга гаргажээ

Diesel болон Seletti брэндийн урласан Machine нэртэй гал тогооны хэрэгсэл нь iSaloni дээр танилцуулагдсан бөгөөд яг л багаж хэрэгсэл эсвэл ямар нэгэн хөдөлгүүрийг санагдуулaм загвартай болжээ.

Machine цуглуулгад орсон шаазан тавагнуудын нугаларсан ирмэгийг харахад шууд л эрэг шураг толгойд бууна. Харин бусад хэрэгслүүд  нь автомашин эсвэл цагны доторх төхөөрөмжийг өөрийн эрхгүй бодогдуулж байлаа. Дизайнерууд ямар нэг механизм болон эд ангиас урам авч бүтээсэн гэдэг нь гүнзгий ёроолтой таваг, шилэн аяга, сав суулга зэргээс илт харагдана. Үүнээс гадна, эрэг чангалах түлхүүрийг дууриалган хийсэн хутга болон багаж хэлбэртэй лааны суурь нь уг цуглуулгыг өөрийн авах зүйлсийн жагсаалтандаа оруулах хангалттай шалтгаан болж өгнө. Хамгийн сонирхолтой нь, Machine цуглуулга нь механик хэв маягтай ч тансаг байдлыг өөртөө шингээж чаджээ.

Diesel болон Seletti брэндийн аяга тавагны цуглуулга (фото 1)Diesel болон Seletti брэндийн аяга тавагны цуглуулга (фото 2)Diesel болон Seletti брэндийн аяга тавагны цуглуулга (фото 3)

цааш үзэх