Хайх

Дизайнер Карим Рашид утасны өвөрмөц цэнэглэгч бүтээжээ

Дизайнер Карим Рашид утасны өвөрмөц цэнэглэгч бүтээжээ

Bump

Text: Б.Амина


Зураг:

Дизайнер Карим Рашид гал тогооны хэрэгслээс эхлээд өдөр тутмын хэрэглээний бүхий л зүйлийг маш өвөрмөц дизайнтай бүтээдэг. Тэр энэ удаад гар утасны цэнэглэгч, зай хураагуурын дизайныг гаргажээ

Дизайнер Карим Рашид бизнесмен Ричард Смидт болон Фил Кинг нартай хамтран өвөрмөц дизайн бүхий Bump нэртэй цэнэглэгч, зөөврийн зай хураагуур бүтээжээ. Энэхүү шинэ аксесуар тэдний Push and Shove нэртэй шинэ брэндийн анхны бүтээгдэхүүн болж гарсан байна.

Bump цэнэглэгч болон зөөврийн зай хураагуурын үүргийг гүйцэтгэнэ. Тэр зууван хэлбэртэй бөгөөд гадуураа нэг метрийн урт USB кабелийг ороож багтаах резинэн хамгаалагчтай учир зөөвөрлөхөд маш хялбар байх болно. Харин өнгөний хувьд цэнхэр, ягаан, улаан, хар гэх дөрвөн тод өнгөний сонголттой гарчээ.

цааш үзэх