Хайх

Дотроос нь харцгаая: Жүжигчин Риз Уидерспуны гэр

$ 4,4 саяар үнэлэгдсэн байшин

Text: Бюро 24/7

Жүжигчин Риз Уидерспун өөрийн төрөлх Теннесси мужийн Нэшвилл хотод байрлах байшингаа худалдахаар шийджээ. Уидерспун уг байшинг 2014 онд 3,3 сая ам.доллараар худалдан авч байсан бол одоо 4,4 сая ам.доллараар үнэлж байна. Байшин худалдаанд тавигдсантай холбогдуулан бидэнд доторх интерьер заслыг нь сонирхох боломж олдлоо.

Нийт эдлэн газрын талбай 7 000 м2 бөгөөд байшингийн урд тавцан хэсэг нь гоёмсог багануудаар чимэглэгджээ. Байшинд 7 унтлагын өрөө, 8 угаалгын өрөө, аварга том хувцасны өрөө, спорт заал болон террас бий. Эдлэн газрын талбай дээр мөн зочдод зориулагдсан жижиг байшин байрласан бөгөөд дотроо 2 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, зочны өрөө ба гал тогоо агуулдаг байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх