Хайх

Ханашгүй цангалт: Александр Ванг “Evian”-д зориулсан дизайн бүтээв

Ханашгүй цангалт: Александр Ванг “Evian”-д зориулсан дизайн бүтээв

Шинэ коллабораци


Зураг:

Францын рашаан усны бренд дахин дизайнертай хамтран ажиллах урилга гаргахдаа Александр Ванг сонголоо

Вангаас өмнө Evian усны савыг Пол Смит, Диана фон Фюрстенберг, Эли Сааб, Жан-Поль Готье нарт хариуцуулж байсан юм. Энэ удаа Ванг хар, цагаан гэсэн хоёр хувилбараар дизайныг шинэчилсэн байна. "Энд бага зэргийн ёгтлол орсон" хэмээн дизайнер хэлэв.

"Өдөр бүр уух эрдэст усыг ийм шинэ шилэн савалгаатай болгосон нь Александрын стильд их нийцэж байгаа" гэж Evian брендийн захирал Лорен Хоэль тайлбар өглөө.

"Evian x Alexander Wang" ус хоёр төрлийн хэлбэрээр Вангийн загварын шоуны үеэр худалдаанд гарах юм. Мөн зарим нэг зоогийн газрууд ба дэлгүүрээс тэр рашааныг олох боломжтой. Гэхдээ одоогоор тэдний хаяг тодорхойгүй байна.

цааш үзэх