Хайх

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ?

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ?

Бүтээлч хүмүүст зориулав

Text: Г.Тэмүүлэн


Жижиг амины орон сууцаас эхлээд олон давхар оффис хүртэлх бүх төрлийн барилгуудыг гадна фасадын тусламжтай модерн, минималист гээд төрөл бүрийн хэв маягт оруулах боломжтой байдаг. Хормын зуур барилгын өнгө төрхийг тодорхойлох FunderMax брэндийн хавтангуудыг Render Trade компани өнгө, гадаргууны өргөн сонголттойгоор танилцуулж байна

Архитектур, дизайны ертөнц асар хурдацтай хөгжиж байгаа энэ үед технологийн дэвшилтэт материалууд барилгын салбарт маш олон шинэ шийдэл ба боломжуудыг нээж өгч байгаа. Тухайлбал барилгын гадна фасад болон интерьерийн хавтангийн тусламжтай энгийн нэг барилгыг урлагийн бүтээл болгон хувиргаж, тэр ч бүү хэл илүү том зураглалаар харахад тухайн хотын нүүр царайг тодорхойлж өгөх боломжтой гэхэд хилсдэхгүй. Архитекторууд болон инженерүүд энэ боломжийг ашиглан өөрийн төсөөлөл, уран сэтгэмждээ нийцүүлэн барилга угсралт төлөвлөлтийн шинэ үеийн арга барилуудыг нэвтрүүлж, дэлхийн өнцөг бүрт дахин давтагдашгүй барилгуудыг сүндэрлүүлсээр байгаа билээ. Бид ч мөн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, архитектурын салбарт дэлгэрээд байгаа хамгийн дэвшилтэт бөгөөд бүтээлч шийдэл болох гадна фасадыг ашиглан Монголдоо шинэлэг дизайнтай барилга, байшин барих боломжтой юм.

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 1)

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 2)

Анх 1890 онд үүсгэн байгуулагдсан Австрийн FunderMax брэнд нь шинэлэг дизайнтай, өндөр чанартай мөн хамгийн чухал нь гадны нөлөөнд тэсвэртэй барилгын фасад болон интерьерийн хавтангуудыг үйлдвэрлэж, дэлхийн архитектур, дизайн, барилгын салбарт танигджээ. Тус компанийн үйлдвэрлэсэн экстерьерийн хавтангуудыг бор цаасыг олон давхарласны дараа тусгай давирхайд нэвчүүлэн, өндөр даралтаар шахан гаргаж авдаг учраас 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн болдог. Түүгээр ч барахгүй 20 жилийн турш өнгөө хадгалдаг FunderMax брэндийн бат бөх хавтангуудыг суурилуулах нь IKEA-гийн ор угсрахаас ч амархан байдгаараа давуу талтай. 

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 3)

Таны төсөөллөөр бий болох барилга

Сүүлийн үед дэлхийн алдартай архитекторууд барилгын гадна фасадын, өнгө, материал, гэрэлтүүлгээр "тоглож" төрөл бүрийн туршилтуудыг хийж, сонгодог, футурист эсвэл бүр ар-нуво стилийн гээд төрөл бүрийн архитектурын урсгалд хамрагдах бүтээлүүдийг танилцуулсаар байна. Гадна фасад нь хүмүүст барилгад нэвтрэхээс өмнөх анхны сэтгэгдлийг төрүүлдэг нэрийн хуудас гэж хэлж болохоор барилгын чухал элемент юм. Тиймээс тухайн төслийн зорилгоос хамаарч энэхүү дэвшилтэт материал нь барилгыг бусдаас онцгойруулж, анхаарал татах эсвэл ойр орчмын барилгуудын стильтэй уусгах онцгой чадвартай. FunderMax брэнд нь хавтанг 160 гаруй өнгө, гадаргууны сонголттойгоор үйлдвэрлэдэг бөгөөд тус компанийн экстерьер ба интерьерийн хавтангуудыг барилгын гадна фасад, интерьер засал, тавилгын дизайнд түлхүү ашигладаг. Мөн тус брэнд нь захиалагчийн хүсэлтээр, хүссэн концепци, дизайнтай хавтангуудыг зүсч, цоолж, нумарсан хэлбэрт оруулах, сийлбэр хийх зэргээр тусгайлан үйлдвэрлэдэг тул танд өөрийн бүтээлч санаагаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ. Жишээ нь контемпорари загвартай амины орон сууц, оффисын барилга барьж эсвэл цэцэрлэг, сургуулийг өнгөлөг, тав тухтай байдлаар тохижуулж болно.

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 4)

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 5)

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 6)

Бүтээлч байдлыг илтгэх өнгө, хэлбэр дүрс, материал

Барилга бүр өнгө, дизайн, стилиэрээ дамжуулан өөрийн гэсэн түүхийг өгүүлж, тухайн байгууллага эсвэл айл өрхийн онцлог шинж чанарыг илтгэж, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байх нь чухал. Нэгэн хэвийн уйтгартай барилгыг өнгөт фасад нүд ирмэхийн зуур л өөрчилж орхино. Тиймээс л өнгө, өнгийн фасад нь үргэлж бороо шивэрч байдаг Амстердамаас эхлээд Парис хүртэлх олон орны архитектурт эрэлттэй байдаг юм. Ийм төрлийн фасад нь дүнсгэр саарал хотод гэгээлэг уур амьсгал, өнгөлөг, орчин үеийн хэв маяг нэмдэг ид шидтэй тул мэргэжилтнүүд төрөл бүрийн өнгө, гадаргуутай хавтанг ашиглан барилгаа илүү анхаарал татахуйц загвартай болгодог. FunderMax нь матт, гялгар, товгор хээтэй ба NH төрлийн гадаргуутай дөрвөн янзын хавтанг 2-20 мм зузаантай, дөрвөн төрлийн хэмжээтэй (2800 x 1300mm, 2800 x 1854mm, 4100 x 1300mm, 4100 x 1854mm) үйлдвэрлэдэг тул та барилгынхаа экстерьер дизайныг хүссэн концепциор урлаж болно.

Тагт, дээвэр, нарны хаалт заавал уйтгартай байх албагүй

FunderMax брэндийн экстерьерийн хавтан нь -80 - +180 хэмд тэсвэртэй, гал, ус, чийгийн хамгаалалттай тул барилгын гадна фасад төдийгүй дээвэр, тагт, таазанд суурилуулж ашиглах боломжтой юм. Энэхүү хавтан нь EDF төрлийн EN438-6 стандартад нийцүүлэн өндөр температур болон хүчтэй даралтын тусламжтай үйлдвэрлэсэн өндөр даралтат ламинат (HPL) юм. Хавтангийн хоёр дахин бэхжүүлсэн акрилик PUR хуванцар давхарга нь цаг агаарын хүнд нөхцөлөөс хамгаалдаг тул манай улсын эрс тэс уур амьсгалд төгс тохирдог. Түүнчлэн уг хавтанг оффис, орон сууцны барилгад нарны хамгаалалт болгон ашигласнаар хүмүүсийн тав тухыг хангаад зогсохгүй барилгад өвөрмөц өнгө төрх нэмж өгнө.

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 7)

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 8)

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 9)

Гадна фасадын тусламжтай барилгыг хэрхэн орчин үеийн ба дахин давтагдашгүй загвартай болгох вэ? (фото 10)

 

Барилгыг гадны нөлөөнөөс найдвартай хамгаална

Барилгын фасад нь зөвхөн гоо зүй ба үзэмжийн талаасаа төдийгүй барилгыг гадны нөлөөнөөс хамгаалах, эрчим хүчний зардлыг бууруулах үүргийг давхар гүйцэтгэж байдаг.

Дулаан хадгалах болон тусгаарлах чанар. FunderMax брэндийн экстерьерийн хавтангууд нь дотроо агаар сэлгэлтийн системтэй (VHF) бөгөөд дулаан хадгалах нэмэлт давхаргатай тул гадны орчны халуун, хүйтнийг тусгаарласнаар, халаалт, эрчим хүчний зардлыг бууруулна.

Бороо ба чийгээс хамгаална. Хавтангийн агаар сэлгэлтийн систем нь агаарын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлдэг тул барилгын ашиглалтаас үүдэх чийгийг чөлөөтэй гадагшлуулж, хөлрөлтийг багасгадаг. Мөн бороо ба чийгнээс үүссэн сөрөг нөлөөнд тэсвэртэй.

Дуу чимээ тусгаарлана. FunderMax брэндийн хавтан нь дуу чимээ тусгаарлах тусгай давхаргуудтай бөгөөд фасадны материалын ерөнхий хэмжээ ба хавтан хоорондын зайнаас хамаарч дуу тусгаарлах чанарыг 14 дб хүртэл нэмэгдүүлэх боломжтой.

Render Trade LLC
Хаяг: ХУД, Маршал хотхон, Кинг Тауэр, 122-6, Утас: 70146433
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх