Хайх

Германы дизайнерын бүтээсэн эвхэгддэг ванн

Германы дизайнерын бүтээсэн эвхэгддэг ванн

Авч явж болохуйц

Text: Б.Амина


Зураг:

Германы дизайнер Карина Дойшл ердөө хэдхэн үйлдлээр угсарч хэрэглэх зөөврийн, эвхэгддэг ванн зохион бүтээжээ

Дизайнер Каринагийн бүтээсэн Xtend ванн German Design Award 2016 шагналд нэр дэвшсэнд гайхах зүйл үгүй юм. Учир нь уг ванн маш авсаархан бөгөөд мөн гадна үзэмжийн хувьд минимал урлагийн бүтээл мэт болжээ. Үүнээс үзэхэд Карина Мюнхенд энэ чиглэлээр дэмий суралцаагүй гэдэг нь харагдана.

Xtend ванныг карбон ашиглан бүтээсэн ба эвхэгдсэн үедээ нэг сантиметр хүрэхгүй зузаантай, 7 кг хөнгөн жинтэй болдог. Одоо аялал зугаалганд явахдаа гэртээ тухлаж буй мэт халуун ваннд тухлан алжаалаа тайлах боломжтой боллоо.

Германы дизайнерын бүтээсэн эвхэгддэг ванн (фото 1)Германы дизайнерын бүтээсэн эвхэгддэг ванн (фото 2)

Германы дизайнерын бүтээсэн эвхэгддэг ванн (фото 3)

цааш үзэх