Хайх

Gladsax: Пянзанд зориулсан жааз

Gladsax: Пянзанд зориулсан жааз

Интерьер

Text: Б.Амина


Зураг:

Ikea өмнө нь ч бас пянзанд зориулсан жааз гаргаж байсан ч энэ удаагийнх шиг загварлаг байгаагүй билээ

Пянзны гадна хавтсыг ханан дээрээ өлгөх нь уран зураг, зурагт хуудас болон гэрэл зургаас дутуугүй загварлаг харагддаг. Ikea хөгжимд дурлагчдад зориулан пянзны цуглуулгаа тавиур дээр биш харин ханан дээр өлгөн, гэрийн интерьер дизайнаа чимэх жааз гаргажээ.

Gladsax жааз нь тэгш өнцөгт бөгөөд дотор хэсэг нь дугуй хэлбэртэй ба өөр илүү дутуу зүйлгүй аж. Минимализмын эрин үед илүү зүйл мэдээж хэрэггүй биз ээ. Харин өнгөний сонголтын хувьд хар, боронзон, саарал гэсэн гурван сонголттой ба хөгжимд дурлагчдад бэлэглэх сайхан зүйл нэгээр нэмэгдлээ.

Gladsax: Пянзанд зориулсан жааз (фото 1)Gladsax: Пянзанд зориулсан жааз (фото 2)

цааш үзэх