Хайх

Мөрөөдлийн зүйл: Гар аргаар хийсэн модон унадаг дугуй

Мөрөөдлийн зүйл: Гар аргаар хийсэн модон унадаг дугуй

Денди стилийн

Text: Б.Амина


Зураг:

Пфорцхайм Их сургуулийн дизайны сургyулийн оюутан Нико Шмутц денди стилийн хөнгөн, модон унадаг дугуй бүтээжээ

Зохион бүтээгч Нико Шмутц XIX зууны үеийн "dandy horse" гэх дөрөөгүй унадаг дугуйнаас санаагаа олжээ. Тэрбээр орчин үеийн хувилбарыг бүтээхдээ мод ашиглаж, хэсэгчлэн чимэглэхээр шийдсэн байна. Дугуйны хүрээнд өнгөлсөн царс мод оруулж, суудал бэхлэгдсэн гол болон урд дугуйг залууртай холбох хэсгийг хөнгөн цагаанаар хийжээ.

Энэхүү унадаг дугуйны хамгийн гол онцлог нь гар аргаар хийгдсэнд байгаа юм. Никийн хувьд магадгүй энэ дугуй нь зүгээр л гэрийн даалгавар нь байсан бололтой.

Мөрөөдлийн зүйл: Гар аргаар хийсэн модон унадаг дугуй (фото 1)

Мөрөөдлийн зүйл: Гар аргаар хийсэн модон унадаг дугуй (фото 2)

цааш үзэх