Хайх

IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа

Амьтдад хайртай хүмүүс анхаарлаа хандуулаарай

IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа

Text: Бюро 24/7

IKEA компани гэрт шаардлагатай бүхий л эд зүйлсийг үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай билээ. Заримдаа огт шаардлагагүй эд зүйлс байсан ч хамаагүй бид бүтээгдэхүүнүүдийг нь яагаад ч юм худалдан авсаар л байдаг шүү дээ. Гэхдээ IKEA брэндийн дэлгүүрүүдэд дутагдаж байсан цорын ганц зүйл нь гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилга юм. Тэгвэл тэд одоо энэ дутагдлаа засаж, нохой ба муурнуудад зориулсан "Lurvig" нэртэй тавилгын цуглуулга бүтээсэн байна. "Lurvig" гэдэг нь Швед хэлнээс орчуулбал "үсэрхэг" гэсэн утгатай аж. IKEA брэндийн "Lurvig" цуглуулга нь гэрийн тэжээвэр амьтдыг жинхэнэ гэр бүлийн гишүүн гэж үздэг, тэдний тав тухыг дээд зэргээр хангахыг хүсдэг хүмүүсийн хувьд төгс сонголт болж байгаа юм.

Энэхүү өхөөрдөм цуглуулгад нохой, мууранд зориулсан ор, буйдан, зөөлөн дэвсгэр, муурын хонгил, маажих зориулалттай тусгай мод ба бусад эд зүйлс багтжээ.

Одоогоор гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга АНУ, Канад, Франц, Японы IKEA брэндийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа бөгөөд тус компани 2018 оны гуравдугаар сард бусад орны салбаруудад энэхүү цуглуулгаа худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 1)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 2)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 3)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 4)

IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 5)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 6)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 7)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 8)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 9)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 10)IKEA гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тавилгын цуглуулга гаргалаа (фото 11)

  • Зураг:
Цааш үзэх